Байнга асуугддаг асуултууд

Түгээмэл асуултын хариултууд

Ерөнхий

Дэлхий аль хэдийн нэлээд сайн хаягжсан биз дээ?

Үнэндээ үгүй юм. Дэлхийн улс орнуудын 75% орчим нь зөрчилтэй, төвөгтэй эсвэл муу хаягжилтын системтэй, тэр байтугай зарим нь огт хаягжилтгүй байдаг. Дэлхий даяар нийтдээ 4 тэрбум орчим хүн хаяггүй байна.

Хаягжилт нь дажгүй гэдэг улс орнуудад хүртэл төгс болох яагаа ч үгүй байна.

Жишээ нь дэлхийн хамгийн сайн хаягжилттай хот болох Лондонд “Lonsdale Road” хэмээх нэртэй 8 гудамж бий; олон байшин дугааргүй; хаяг байсан ч том байшин руу орох зөв хаалгыг зааж чадахгүй; гадаадад болохоор хаягжилтыг ойлгоход хэцүү байж болно.

Олон тохиолдолд та үнэндээ гудамжны хаяггүй ямар нэг газрын талаар ярих болдог.

Энэ хэр их вэ? 57 их наяд хаяг гэдэг бол үнэхээр том тоо!

what3words систем бүхэлдээ 5 Мбайт зай л эзэлнэ. Өөрөөр хэлбэл аль нэг аппын дотор өлхөн багтахуйц жижиг тул, хэрэглэгчид what3words-ийг интернэт сүлжээнд холбоотой байхдаа ч, сүлжээнээс гадуур байхдаа ч хэрэглэх боломжтой байна. Та одоо байгаа 3 үгт хаягаа олох буюу өгсөн 3 үгт хаягийг хайхдаа дата холболт хийх шаардлагагүй.

Хэрхэн ашиглах вэ?

Хэрэв та одоо байгаа газрынхаа эсвэл өөр ямар нэгэн газрын 3 үгт хаягийг олохыг хүсвэл, ойртох буюу гудамжны хаягийг хайхын тулд намайг ол товчин дээр товшиж, 3мx3м хэмжээтэй торон сүлжээг харахын тулд ойртуулж, улмаар газрын зургийг хөдөлгөж, яг хүссэн цэгтээ хатга. Ойртуулсан үедээ хиймэл дагуулын харагдац руу шилжвэл дөхөм байдаг.

Ямар үнэтэй вэ?

Манай цөм 3 үгийн системийг хувь хүмүүс үргэлж үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой. Та манай үнийн бодлогоос илүү дэлгэрэнгүй уншиж танилцаж болно.

Үгс ер нь өөрчлөгдөх үү?

Үгүй: what3words систем нь өөрчлөх боломжгүй, хатуу тогтсон систем учраас дэлхийн хаана ч ажиллаж байгаа энэ системийн бүх хэсэг нэг байршилд нэг л 3 үгт хаягийг өгөх нь 100% баталгаатай. Та хаяг өөрчлөгдөнө гэж санаа зовох хэрэггүй . Үүнийг аль хэдийн хатуу тогтоосон бөгөөд энэ хэвээрээ л байна.

Хэрэв та одоо байгаа байршлаасаа өөр газрын 3 үгт хаягийг олж авахыг хүсвэл тэр газар луу ойртохдоо гудамжны хаяг ашиглаж болох боловч дараа нь та газрын зургийг ойртуулж хөдөлгөн (хиймэл дагуулын харагдцыг чөлөөтэй ашиглаж болно) яг тэр цэгийг олно.

Бүдүүлэг хараалын үгс, түүнчлэн ижилхэн дуудлагатай үгсийг яах вэ?

Бид бүдүүлэг, доромж үгс болон ижил дуудлагатай үгсийг оруулаагүй (жишээ нь: “sale” ба “sail”) бөгөөд төстэй дуудлагатай бүх 3 үгт хаягийг (жишээ нь: нэр үгийн олон тоо) бие биенээс нь аль болох хол оноосон тул та алдаа хийсэн бол шууд мэдэх боломжтой байна. Буруу хаяг сонгосноо тэр даруй мэдэх боломжтой тул 400 миль хол төөрөхөөсөө өмнө 1 милийн дотор алдаагаа мэднэ!

Хэрэв би үсэг буруу бичих буюу үгээ буруу дуудвал яах вэ?

Хүн алдаа гаргадаг, маш олон алдаа гаргадаг. Манай систем хуваалцаж байгаа болон хүлээн авч байгаа талын аль алиных нь алдааг илрүүлж, автоматаар залруулах оновчтой тохиргоотой. what3words-ийн автоматаар залруулах систем нь 3 үгт хаягийн үсгийн болон шивэлтийн алдаа, түүнчлэн дуудлагын болон сонсголын алдааг илрүүлдэг.

Бид төстэй дуудлагатай бүх 3 үгт хаягийг бие биенээс нь аль болох хол оноосон тул таны юу гэх гэснийг бид ухаалгаар тааварлах боломжтой байна (дараах асуултыг үзнэ үү). Гудамжны хаягийн тухайд олон тохиолдолд төстэй дуудлагатай хаягууд хоорондоо ойрхон байдаг учраас хэрэглэгчдийг ихэд будлиулж, ямар алдаа гаргаснаа олж мэдэн, аль нь яг зөв хаяг болохыг тогтоох гэсээр байтал хугацаа их алдахад хүргэдэг.

table.chair.lamp яагаад table.chair.lamps-аас ийм хол байдаг юм бэ?

what3words бол дараалаагүй, шатлаагүй байдаг. Бид алгоритмыг боловсруулах явцдаа ижил дуудлагатай, бие биенээсээ хол зайнд орших 3 үгт хаягийг хольсноор манай апп болон API хоёуланд нь найдвартай автомат сануулагч хэрэгслийг санал болгох боломжтой болсон.

3 үгт байршлыг хайхаар оруулахаас өмнө уг апп таны хайлтад үсгийн эсвэл өөр төрлийн алдаа байсан ч таны бодож байгаатай ойролцоо үгсийг ухаалгаар санал болгоно. Та өөрийнхөө ойр юмуу дэлхийн хаа нэгтээ байгаа байршлаас сонгон харах боломжтой.

Автоматаар үг санал болгогч нь таныг бичих үед түүнтэй тохирох таны хамгийн ойр байгаа what3words-ийн хүчин төгөлдөр байршлыг тохируулдаг.

Одоогоор хэдэн хэлээр гараад байна вэ?

Бид англи, франц, испани, португал, суахили, орос, герман, турк, швед 9 хэлээр 3 үгийн хаягийн системээ гаргасан.

Бид сар болгон хэл нэмж байгаа бөгөөд одоогоор итали, грек, араб зэрэг хэлээр гаргахаар ажиллаж байна.

Франц хэлээрх 3 үгт хаяг (эсвэл өөр ямар нэгэн хэлээрх) нь англи хэлээрх мөнхүү 3 үгт хаягийн орчуулга юм уу?

Үгүй: нэг хэлний 3 үгт хаяг бол өөр хэлний хувилбарт хэрэглэгддэг 3 үгний орчуулга биш юм.

Би аль хэлээр ашиглавал зүгээр вэ?

Та аль ч хэлээр ашиглаж болно.

Хэрэв та орос хүн байгаад бусад орос хүмүүст Мексик дэх хаягийг хэлэхдээ what3words-ийг ашигламаар байвал, жишээ нь: Мехико хотоос дөнгөж гараад байх нэг цэгийн хаягийг верба.осенний.редька гэж хэлж болно. Энэ хаягийг та хөтөч номон дээр англи эсвэл испани хэлээр байхыг бас харах боломжтой. Та аль ч хэлээр ашиглаж болно.

Танд 3 үгт хаягийг харуулах 3 үгийн хэлийг та өөрөө сонгож болох боловч та ямар хэлээр 3 үгт хаягийг оруулж байгаагаа бидэнд хэлэх шаардлагагүй: хэлийг бид автоматаар танина.

Танай систем өндөр эсвэл байшин доторх хаягийг хэлж өгөх үү?

Ихэнх шуудангийн эсвэл хаягийн систем зөвхөн 2 хэмжээстэй байдаг (жишээ нь: Их Британийн ЗИП буюу шуудангийн коднууд). Өндрийг заахдаа заавал нэмэлт мэдээлэл оруулах шаардлагатай байдаг. Жишээ нь: Лонсдэйл гудамж 12-р байр, 5-р давхар, 6 тоот гэх мэт. what3words-ийн хувьд бид үүнтэй төстэй арга барил хэрэглэхийг зөвлөж байна. Жишээ нь: jelly.translated.sadly, 5-р давхар, 6 тоот

Байшин доторх хаягжилтын хувьд what3words бүх байршлыг 2 хэмжээсээр хамарсан боловч, үүнийг дэмждэг технологи нь (байшин дотор байршил, зураглал, навигаци) тодорхой нэг цэгийн байршлыг өндрийн хамт заахад ямар нэгэн давуу тал өгөхүйц хэмжээнд түгэн дэлгэрээгүй байна.

Гэхдээ өндрийг заах шаардлагатай болбол энэ мэдээллийг 3 үгт хаягт оруулах янз бүрийн хувилбарууд бий.

Өргөрөг, уртрагийн (GPS-ийн солбилцлууд) хувьд юу гэж бодож байна вэ?

Бид өргөрөг, уртрагт дуртай бөгөөд what3words-ийг бүтээхдээ өргөрөг, уртраг дээр үндэслэсэн. Бид үсэг, тооноос бүрддэг эдгээр урт солбилцлыг гуравхан энгийн үгнээс бүрдэх хаяг болгон хөрвүүлсэн.

GPS-ийн солбилцлуудыг ашиглан 3 метрийн нарийвчлалтай байршил заахад 16 тоо, 2 үсэг (+/-/Х/Ө/З/Б), 2 аравтын бутархайн цэг/таслал, нэг зай/таслал/шинэ мөр шаардагдана. Хүний оролцоогүй компьютер, төхөөрөмжид энэ мэдээллийг ашиглахад сайн боловч хүмүүс үнэндээ оролцдог юм. what3words бол өргөрөг, уртрагийг хүнд зориулан хөрвүүлсэн хаяг юм.

what3words-ийг хаана ашиглаж болох вэ?

what3words-ийн хэрэглээ олон талтай. Байршлыг нарийвчлалтай зааж, мэдэгдэх шаардлагатай байдаг компаниудын хувьд манай технологийг API болон SDK-ээр дамжуулан нэгтгэж байна.

Дэлхий даяар what3words-ийг навигацийн системүүд, автомашинд дайгдах апп, үл хөдлөх хөрөнгийн сайтуудад нэгтгэж байгаа бөгөөд буухиа шуудан, такси, аялал жуулчлалын шийдлүүдэд мөн ашиглаж байна. Илүү ихийг олж мэдэхийг хүсвэл манай Хэрэгсэл хэсгийг үзнэ үү.

Техник технологи ба апп

Би апп суулгах шаардлагатай юу?

Та 3 үгт хаяг олж, оруулж, хуваалцахдаа өөрийн компьютер, таблет эсвэл ухаалаг утсан дээр байгаа вэб хөтчийг ашиглах боломжтой. what3words апп олон сайхан функцтэй боловч та what3words-ийн вэбсайтыг заавал үргэлж ашиглах шаардлагагүй.

Би ийм хаягийг Google газрын зурагт шивж оруулж болох уу?

Одоохондоо болохгүй. Гэхдээ та 3 үгт хаягаа шууд интерфэйст нь шивж оруулж болох олон түнш апп, үйлчилгээ манайд бий. Удахгүй дэлхийн томоохон зурагзүй, навигацийн бүх апп дээр what3words-ийг дэмждэг болно гэдэгт итгэж байна.

Үүнийг би Google & Waze зэрэг навигацийн апптай ашиглаж болох уу?

Та улам олон апп, үүний дотор автомашины навигацийн үнэгүй апп болох navmii дотор 3 үгт хаягийг зааж болно. Та мөн төхөөрөмж дээрээ суулгасан Google Maps, Apple Maps, Waze, CityMapper зэрэг ихэнх навигацийн апп дотор Навигаци сонголтыг сонгож what3words-ийн аппаар эсвэл what3words-ийн вэбсайтаар дамжуулан 3 үгт хаягийг нээж болно.

Гар утсан дээрээ зүүгээр тэмдэглэнэ гэж юу гэсэн үг вэ?

Утсан дээрээ зүүгээр тэмдэглэнэ гэдэг нь таны байгаа газрыг нэлээд сайн хэлж өгөх бөгөөд мөн ижил апптай хэн нэгэнтэй тухайн байршлыг хуваалцахад их амархан байна.

Гэхдээ энэ нь таны зөвхөн одоо байгаа байршилтай холбоотой бөгөөд таныг тогтсон газар луу заахад туслахгүй эсвэл нөгөө хүн тань ижил апп хэрэглээгүй бол, эсвэл нөгөө хүн тань дата холболтгүй бол, эсвэл нөгөө хүн тань үүнийг санахыг хүссэн бол, эсвэл нөгөө хүн тань тухайн байршлыг өөр апп дээр хэрэглэхийг хүссэн бол танд туслахгүй.

Намайг ямар нэгэн газар эсвэл гудамжны хаяг хайхад яагаад заримдаа буруу байршил харуулдаг юм бэ?

Гудамжны хаягийг газрын зураг дээрх нэг цэг рүү (өргөрөг, уртраг) хөрвүүлэх процессыг геокодчилол гэдэг. Харамсалтай нь энэ процесс олон тохиолдолд нарийвчлал муутай байдаг бөгөөд уламжлалт хаягжилтад тулгарч буй асуудлыг тодхон харуулдаг.<
Манай газрын зургуудын хувьд бид одоогоор Google Maps API-гийн вэб үйлчилгээ болон тэдний Геокодчилолын API-г ашиглаж байна. Өөрөөр хэлбэл what3words дээр уламжлалт хаяг хайсан хайлт нь Google-ээс тухайн байршлыг газрын зураг дээр хаана байна гэж бодож байгааг нь асууна гэсэн үг.
Таныг уламжлалт гудамжны хаяг хайсныхаа дараа зөв 3 үгт хаяг олсон эсэхээ нягтлахын тулд  байршлыг давхар шалгахыг зөвлөж байна: ихэнх тохиолдолд та зүүг зөв байршилд байрлуулахын тулд газрын зургийг нааш цааш нь хөдөлгөх хэрэгтэй байж болно.

3 үгт хаягийг хэрхэн хуваалцах буюу илгээх вэ?

Манай апп эсвэл сайт дээр хуваалцах товчийг дарвал 3 үгт хаягийг бичвэр зурвас, э-шуудан, нийтийн сүлжээ болон таны суулгасан зурвасаар харилцах аппаар илгээх боломж өгнө. Та мөн хаягийг хуулах буюу хүмүүстэй ярьж байхдаа хэлэх эсвэл бичиж авч болно.

Дата холболтгүй ажиллах боломжтой юу?

Болно: нийт what3words-ийн систем өчүүхэн жижиг хэмжээтэй учраас хэрэглэгч дата холболтгүй үед офлайн горимд ажиллах боломжтой. what3words апп болон манай түнш апп, үйлчилгээнүүд их төлөв манай системийн онлайн хувилбарыг ашиглан нээгддэг боловч одоо what3words-ийг хэрэглэдэг улам олон апп (үүний дотор манай өөрийн апп) офлайн хувилбарыг дэмждэг болж байна.

Та нар яагаад 2 эсвэл 4 үг биш 3 үг хэрэглэдэг болсон юм бэ?

Дэлхийн гадаргыг 3м x 3м хэмжээтэй квадратуудад (баран бүх практик зорилгод хэрэг болохуйц жижиг хэмжээтэй) хуваахад 57 их наяд квадрат үүснэ. Тэгэхээр…

– 1 үгээр 40000 ширхэг 3м x 3м хэмжээтэй квадратыг давтагдахгүй нэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл ганцхан жижиг тосгоны 3м x 3м хэмжээтэй квадратуудыг хамарч чадна. Гэтэл дэлхий ертөнц маань үүнээс хамаагүй том учраас 1 үгтэй систем хэрэггүй болно.

– 2 үгтэй бол 1 тэрбум 600 сая ширхэг 3м x 3м хэмжээтэй квадратыг давтагдахгүй нэрлэж болно. Энэ нь Хавайн арлын хэмжээтэй нутаг дэвсгэрийг л хамарч чадах 3м x 3м хэмжээтэй квадратуудын тоо юм. Гэтэл дэлхий ертөнц маань үүнээс хамаагүй том учраас 1 үгтэй систем хэрэггүй болно.

– 3 үгээр бол 64 их наяд 3м x 3м хэмжээтэй квадратыг давтагдахгүй нэрлэж болно. Өөрөөр хэлбэл дэлхийн гадаргын 3м x 3м хэмжээтэй квадрат бүрийг нэрлэх боломжтой гэсэн үг (үнэндээ бидэнд хэдэн нөөц гурвал үгс үлдсэн байгаа).

– 4 үгээр бол дэлхийн гадаргаас 40000 дахин том талбайн 3м x 3м хэмжээтэй квадрат бүрийг давтагдахгүй нэрлэх боломжтой боловч ингэх ямар ч хэрэг байхгүй. Хүн төрөлхтөн удахгүй наран дээр суурьших цаг ирвэл жаахан өөрчлөлт хийгээд л нарыг бүрхсэн хаягжилт хийх боломжтой.

Жич: Эх газар, далайн аль алийг англи хэлний 40000 үг ашиглан хаягжуулсан. Гэхдээ бусад хэлний хаягт хэрэглэж болох үг хязгаарлагдмал байгаа учраас, далайг хамраагүй. Иймд 25000 үг л ашигласан.

Бусдад 3 үгт хаяг илгээвэл тэд бас апп суулгасан байх шаардлагатай юу?

Та хэнд ч 3 үгт хаяг илгээж болно. Хүлээн авсан хэрэглэгч аппыг хараахан суулгаагүй байсан ч гэсэн таны байршилд компьютер, таблет эсвэл ухаалаг утасны вэб хөтчөөрөө нэвтрэх боломжтой байна.