Үнэ

Манай зорилго:what3words-ыг аль болох хүртээмжтэй болгохдэлхий даяар сайн үйл бүтээж буй хүмүүсийг дэмжихwhat3words-ыг өргөн дэлгэр нэвтрүүлэхэд учрах саад тотгорыг даван туулах
what3words-ыг өөрийн сайт болон аппуудад хэрэглэхийг хүссэн хувь хүмүүс үргэлж үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой байх бөгөөд манай бизнесийн програм хангамжийн багцыг үнэ төлбөргүй хэрэглэх арга замууд мөн үргэлж нээлттэй байх болно.

Ялангуяа бид цөм хаягжилтын технологийнхоо шударга, тэгш хэрэглээг дэмжих арга хэмжээ авч байгаагийн дотор шаардлага хангасан байгууллагуудад үнэ төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй хэрэглээний багцууд санал болгох төлбөрийн бүтэц хэрэгжүүлж байна. Манай компанийн зорилго what3words-ыг байршлыг мэдээлэх дэлхийн стандарт болгоход оршиж байгаа бөгөөд бид энэ зорилгод хүрэхэд туслах бизнесийн загвар нэвтрүүлсэн.

Түүнчлэн what3words-ийг нэгтгэж буй байгууллагууд тус технологийн удаан хугацаанд хэрэгжихэд итгэлтэй байж болох олон талын баталгаагаар хангадаг.

Мөн бид дараах үүрэг амлалтыг авч байна:

Хэрэв what3words ltd компанийн хамт олон бид what3words технологийг ажиллуулах боломжгүй болох эсвэл гуравдагч этгээдэд хариуцуулан ажиллуулах зохицуулалт хийх боломжгүй болбол (мөнхүү гуравдагч этгээд нь энэхүү үүрэг амлалтыг авах болно), бид эх кодоо нийтийн домэйнд оруулна. Бид ингэхдээ, зохих лиценз, баримт бичгийг бүрдүүлж, what3words-ын бүх хэрэглэгч, үүний дотор хувь хүн, бизнес, буяны байгууллага, тусламжийн агентлаг, засгийн газар буюу өөр хэн ч байсан what3words системийг үргэлжлүүлэн найдвартай ашиглах боломжийг хангана.