Бидний тухай

what3words нь дэлхийн хаягжилтын систем юм. Бид дэлхийн гадаргыг 3м x 3м хэмжээтэй квадратуудад хувааж, тус бүрт нь дахин давтагдашгүй 3 үгт хаяг оноосон. what3words байршлыг нарийвчлалтай, итгэмээргүй энгийн байдлаар мэдэгдэх боломж өгдөг. Өөрөөр хэлбэл хүн бүр одоо хаана ч байсан хаягтай байдаг болсон гэсэн үг.

what3words-ийг бизнестээ хэрхэн ашиглахыг олж мэднэ үү

Дэлхий аль хэдийнээ хаягжилтад орчихсон биз дээ?

Дэлхий даяарх хаягжуулалт өдөр тутмын хэрэгцээнд тохиромжгүй байна. Гудамжны хаяг нарийвчлал муутай эсвэл ойлгомжгүй байж болно. Гудамж замын нэр олон давтагддаг. Орон сууц, бизнесүүд шуудангийн кодны төвөөсөө ихэвчлэн хол зайтай байрладаг. Тэгээд ч хотын ядуусын хорооллоос эхлээд таны найз нөхөдтэйгээ уулзахаар товлосон цэцэрлэг хүрээлэн хүртэл, эсвэл таксины жолоочийн ирж авах нарийвчлалтай байршил хүртэл дэлхийн ихээхэн хэсэг хаягжаагүй л байна.

Сүлжээнээс гадуурх амьдрал

НҮБ-ын тооцоогоор 4 тэрбум хүний гэр орон найдвартай хаягжилтын системгүй байна. Үүнээс шалтгаалан тэд нийгмийн болон иргэний суурь үйлчилгээнүүдээ авч чаддаггүй ажээ. Эдгээр иргэдийн хувьд банкны данс нээх, төрөлт бүртгүүлэх, эсвэл ус, цахилгааны хангамжид холбогдоход бэрхшээлтэй байдаг. Эдгээр иргэд хаана байгаагаа мэдэгдэх боломжгүй учраас төр засгийн нүдэнд үнэн хэрэгтээ үл үзэгдэгчид болцгоожээ.

Зорилгодоо нийцэхгүй байх

Хаягжилт муугийн улмаас хүргэлт төөрч, аж ахуйн нэгжийн байршил олдохгүй, тусламж хүрэх ёстой газраа хүрэхгүй, алслагдсан объектуудыг удирдахад бэрхшээл учирч, найз нөхөд уулзалдаж чадахгүй болно. Ядаж л энэ нь өртөг ихтэй, төвөгтэй юм. Цаашилбал өсөлт, хөгжилд саад учруулж, нийгмийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хүмүүсийн аж амьдралд нөлөөлнө.

Жигд бус бөгөөд гүйцэд бус

Дэлхийн хүн амын 75% нь хаягжилт муутай эсвэл огт хаяггүй байна. Үлдсэн 25% нь одоо ч гэсэн түгээмэл хаягжилтад хамрагдаагүй байна. Газрын зураг болон навигацид сайжруулалт хийгдсээр байгаа боловч яг хаана гэдгийг тодорхойлох нь нэг том асуудал хэвээрээ байна.

Баялаг боломж

Газарзүйн оронзайн салбар нь жилд 150 тэрбум хүртэл доллараар үнэлэгддэг. Байршлыг нарийн бөгөөд жигд тогтоож заах систем нь дэлхийн хаягжилтыг сайжруулах төдийгүй мөн таныг огт хөндөгдөөгүй хэрэглэгчдийн бүлэг болон шинэ салбаруудтай холбож чадна. Хүмүүс одоогийн хаягжилтын аргын хязгаарлагдмал байдлыг ойлгохоороо 3 үгт хаяг нь маш олон асуудлын шийдэл хариу болохыг олж харах болно.

what3words-ийг бизнестээ хэрэглэх

what3words хаана ч байсан, хэн ч байсан 3 үгтэй хаягтай байх боломжийг бүрдүүлж байна. Ийм хаяг нь нарийвчлалтай, энгийн, дахин давтагдашгүй юм. Энэ нь мөн түүнчлэн хүмүүс болон бизнесүүдийн байршлын талаар ярих байдлыг өөрчилж байна.

Үгс нь тоог даван гарч байна

Үг хэрэглэдэг болсноор техникийн бус мэргэжлийн хүмүүс шуудангийн код эсвэл GPS солбицлоос илүү хялбар 3 үгт хаягийг олж, ойлгох боломжтой болсон. Тэд мөн ийм хаягийг бусад ямар ч системээс илүү түргэн, илүү нарийвчлалтай, илүү тодорхой хуваалцах боломжтой юм.

Тогтооход амархан, хэрэглэхэд дөхөм

what3words систем хэрэглэж буй хэлний хувилбараас хамааран 40000 хүртэл үгийн сан хэрэглэдэг. Алгоритм нь жагсаалтыг эрэмбэлж, хүн ам илүү нягтралтай газар энгийн бөгөөд илүү түгээмэл үгс хэрэглэж, хүн ам цөөтэй нутагт урт үгс хэрэглэдэг.

what3words-ийн ард буй хүмүүс

Дэлхий даяарх хаягжуулалт өдөр тутмын хэрэгцээнд хангалтгүй байгаа учраас what3words-ийг анх бүтээсэн билээ. Крис Шелдрик анх хөгжмийн салбарт ажиллаж байхдаа хамтлаг болон тоног төхөөрөмж нь байнга төөрч будилдаг байсан учир илүү сайн хаягжилтын системийн хэрэгцээ байгааг олж тогтоожээ.

Крис Жэк Уэйли-Коэн болон Мохан Ганесалингам хэмээх хоёр найздаа энэ санаагаа хэлж, улмаар үндсэн алгоритмыг зохиож, анхны үгсийн сангаа байгуулж, апп болон вэбсайт бүтээжээ. Гурван анд 2013 оныд what3words-ийг хамтран байгуулж, түүнээс хойш тус компанийн цаад гол хөдөлгөгч хүч нь болсоор ирсэн.

Тус баг улмаар өргөжин тэлж, одоо Бизнесийн хөгжил, Хэл, Бүтээгдэхүүн, Маркетингийн дөрвөн гол хэлтсээс бүрдэх болсон. Тус компани мэргэжлийн мэдлэг чадвар, туршлага, бүтээгдэхүүний хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, нэвтрүүлэлтийн хувьд өссөөр байна.

what3words дэмждэг

what3words-ийг бизнестээ хэрхэн ашиглахыг олж мэднэ үү