what3words тээврийн том компани “Deutsche Bahn”-тай түншиллээ

13/04/2017

Олон шагналын эзэн дэлхийн хаягжуулалтын платформ болох what3words дэлхийн хоёр дахь том тээврийн компани, Европын хамгийн том төмөр замын оператор, дэд бүтэц өмчлөгч “Deutsche Bahn” компанитай хөрөнгө оруулалтын хэлэлцээ байгууллаа. Тэд дэлхий даяар тээвэр, логистикийн салбарт what3words-ийг цаашид нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих болно.

Уг түншлэлийн хүрээнд “Deutsche Bahn” компанийн шинээр гарч ирж буй тээвэр, логистикийн шийдэлд оруулах стратегийн хөрөнгө оруулалтыг хариуцсан DB Digital Ventures хэмээх шинэ байгууллагаас хөрөнгө оруулж дэмжинэ. Өнөөдрөөс эхлээд 2019 он хүртэл нийт 100 сая еврогийн хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй “DBDV” нь “Deutsche Bahn” компанийн ирээдүйн дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд түлхэц өгөх шинэ бизнесийн загваруудыг санхүүжүүлж, өсгөн торниулах үүрэг гүйцэтгэнэ.

“DB Digital Ventures” тээвэр, логистикийн ирээдүйг харж байгаа тул “Deutsche Bahn Group” компанийн бизнесийн нэгжүүдийн хэмжээнд янз бүрийн бизнесийн боломжид 3 үгт хаягийг хэрэглэхийг дэмжих болно.

“DB Group” дэлхийн 130 улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг, нийт 300000 гаруй ажилтантай компани бөгөөд нийт ажилтны гуравны нэг нь Германаас өөр улс оронд ажилладаг. Тус компани 2016 онд дэлхий даяар өөрийн төмөр зам, автобусны сүлжээгээр нийт 4,4 тэрбум зорчигч тээвэрлэсэн. Тээвэр, логистикийн хэлтсийн хувьд төмөр замаар 300 сая орчим тонн ачаа бараа тээвэрлэж, Европын сүлжээний хүрээнд хуурай газрын тээврээр нэг жилд 102 сая гаруй ачаа тээвэрлэсэн. Түүнчлэн дэлхий даяар агаарын тээврээр 1,1 сая тонн ачаа, далайн тээврээр 1,9 сая орчим TEU (хорин фүтийн чингэлэг) ачаа тээвэрлэсэн.

“Дэлхийн хамгийн сайн хаягжуулалттай зах зээлүүд гудамжны хаягаас илүү нарийвчлал шаарддаг технологийг нэвтрүүлж байгаа учраас what3words системийн хангадаг нарийвчлалын тодорхой эрэлт хэрэгцээ гарсаар байна. what3words олон байгууллагатай түншлэлийн гэрээ байгуулснаар дэлхийг хамарсан жинхэнэ сэтгэлгээгээ харуулж ирсэн бөгөөд сүүлийн 6 сарын турш тус компанийн өсөн хөгжиж, шинэчлэгдсэн хурдац үнэхээр гайхалтай байлаа” гэж “Deutsche Bahn Digital Ventures” компанийн гүйцэтгэх захирал Борис Кюн өгүүллээ. “3 үгт хаягийн энгийн, нарийвчлалтай шинж нь манай бизнесийн нэгжүүдийн үйл ажиллагааг улам үр ашигтай болж, манай нийт сүлжээний шинэчлэл, модернизацид түлхэц өгч, хамгийн гол нь 21-р зууны тээвэр, логистикийн шийдлийг дэлхий даяар байгаа хэрэглэгчдэдээ хүргэхэд тусална” гэж тэрээр цааш нь ярив.

what3words түргэн хурдацтай дэлхий даяар навигаци ба логистикийн байгууллагуудад зайлшгүй шаардагддаг нэг шийдэл нь болж байна. Европ, АНУ зэрэг зах зээлүүдэд буухиа шуудангийн үйлчилгээнүүд 3 үгт хаяг хэрэглэж хүргэлтийн цагаа хэмнэж байна. Хэрэглэгчид цэцэрлэгт хүрээлэн, наран шарлагын газрын хаяггүй байршлуудаас эхлээд Airbnb ба залуучуудын буудлын олоход хэцүү орц үүдийг хүртэл олж, найз нөхөдтэйгээ уулзан, арга хэмжээнд оролцож, хотын нуугдмал эрдэнэсийг нээн илрүүлэхдээ 3 үгт хаягийг ашиглаж байна. 3 үгт хаягийг мөн дэвшилтэт тээврийн технологид байршлын нарийвчлалыг улам дээшлүүлэхэд ашиглаж байна. Тус системийг саяхан GoPato ба Hylio зэрэг дроны хүргэлтийн системүүд, ухаалаг цаг, Blocks ухаалаг цаг, Beeline навигацийн төхөөрөмж зэрэг IoT төхөөрөмжүүдэд нэгтгэсэн. 3 үгт хаягийг мөн “Jaguar Land Rover”-ын бартаат замын апп Ardhi, өөрөө жолоодлоготой тээврийн хэрэгсэл нийлүүлэгч Next Future Transportation-д нэгтгэсэн. what3words мөн “Daimler” / “Porsche”-гийн “Start-up Autobahn” хөтөлбөрийн нэг хэсэг болсон.

“Олон зуун жилийн өмнө зохиосон хаягжуулалтын систем өнөөдөр бидний амьдрах хэв маягт тохирохгүй байна. Гудамжны хаяг нарийвчлалгүй, олон орц хаалга, сонирхолтой цэг бүхий том хотуудад хүмүүсийг их төөрөгдүүлдэг. Хөдөө орон нутаг болон хурдацтай өргөжин тэлж буй хотын шинэ барилга байшингууд жигд бус хаягжилттай, заримдаа огт хаяггүй байдаг” гэж what3words-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч Крис Шэлдрик ярилаа. “Хэрвээ танайх логистикийн оператор бол ирэх цагаас хэдхэн минут хэмнэхэд л зардлаа сая саяар нь хэмнэж чадна, хэрвээ та онцгой байдлын албанд ажилладаг бол илүү олон хүний амь насыг аврах боломж бүрдэнэ. what3words жолоочгүй автомашинаас эхлээд дрон хүртэл ирээдүйн технологид шаардагдах хаягийн нарийвчлалыг хангана” гэж тэрээр цааш нь өгүүлэв.

what3words энэхүү шинэ хөрөнгө оруулалтыг автомашинаар хэд хэдэн томоохон хэлний 3 үгт хаягийг ашиглан шууд навигаци хийн очих боломжийг бүрдүүлэх дуу хоолой таних бүтээгдэхүүнээ сайжруулахад ашиглах болно.

what3words-ийг бизнестээ хэрэглэх талаар илүү их мэдээлэл олж аваарай

what3words дэмждэг

what3words-н шинэчлэлтийг авахын тулд бүртгүүлнэ үү