Шуудан илгээх, пицца захиалах, аялж зорчиход хэрэгтэй 3 үг: what3words систем Монголд дэлгэрсээр байна

6 сарын өмнө Монгол Шуудан компани 3 үгт хаягийг нэвтрүүлсэн дэлхийн анхны шуудан холбоо болсон билээ. Өдгөө Монгол хүн бүр шуудан илгээмж болон бараа бүтээгдэхүүн хүлээн авах найдвартай гэрийн хаягтай болоод байгаа юм. Гэхдээ бидний амжилт үүгээр зогсохгүй. What3words системийг Монголын асар олон бизнесийн байгууллагууд ашиглаж байгаа бөгөөд 3 үгт хаягийг ашиглагч компанийн тоо өдөр ирэх тутам нэмэгдсээр байна.

Газар бүр өөрийн гэсэн 3 үгт хаягтай байдаг

What3words гэдэг нь дэлхийг 57 их наяд 3х3 метр хэмжээтэй дөрвөлжнүүдэд хуваасан глобал хаягийн шинэ систем юм. Өөрөөр хэлбэл айл бүр, бизнесийн байгууллага бүр, аялал жуулчлалын газар бүр өөрийн гэсэн оновчтой, найдвартай хаягтай болсон гэсэн үг. Одоогоор энэхүү системийг Монгол хэл зэрэг дэлхийн 14 хэл дээр ашиглаж байна.

Тухайлбал Улаанбаатар хот дахь Их Британийн Элчийн Сайдын Яамны төв хаалгыг ///trades.rules.existence гэсэн хаягаар олж болох бөгөөд мөн манай ажилтнуудын хооллох дуртай газар болох Maggiano рестораныг ///declares.thinkers.squeaking гэсэн хаягаар олж болно.

Үйлчлүүлэгчдээ үүднийхээ өмнө авчрах нь бизнес бүрийн тэргүүн зорилго байдаг. Улаанбаатар болон Лондон хот дахь манай багийнхан 3 үгт хаяг Монголын бизнесүүдийн ашиг орлогыг хэрхэн нэмэгдүүлж байгаа талаар олон гайхалтай жишээг иш татан ярьж байна:

Улаанбаатар хотод захиалсан пицца халуунаараа ирдэг

Pizza Hut Ulaanbaatar нь үйлчилгээндээ what3words-ийг нэвтрүүлсэн бөгөөд үйлчлүүлэгчдэдээ Pizza Hut-ийн аппликэйшнийг ашиглан 3 үгт хаягаар пицца захиалах боломжийг олгож эхэлжээ. Ингэснээр пицца түгээх ажилтнууд гэрийнх нь хаягийг ахин дахин тодруулж залхаах явдал байхгүй болсон бөгөөд пиццаг илүү олон хэрэглэгчдэд өмнөхөөсөө илүү хурдан, шууд хаалганд хүргэх болсон байна.

Одоо кафе болон тоглолт болох газрыг хайж цаг алдахааргүй боллоо

Улаанбаатарын хотын соёл, бум бужигнаж, түм түжигнэсэн шөнийн амьдралыг хотын иргэд ч, жуулчид ч таашаан дурладаг. Гэхдээ хаягийн тогтолцоо муу байснаар олон сайхан газрыг олоход амаргүй болдог. Улаанбаатар ПасспортНийслэл Хөтөч and Ticket.mn зэрэг алсын хараатай компаниуд сурталчилж буй уушийн газар, арга хэмжээ, тоглолт бүрийнхээ 3 үгт хаягийг мөн хэрэглэгчдэдээ хүргэдэг. Ингэснээр хэрэглэгчид уг үйлчилгээний газрыг хайхад бага цаг зарцуулдаг ба үйлчилгээний газрууд ч мөн илүү олон цагаар зочинтой байж ашиг орлогоо нэмэгдүүлж чаддаг.

Та багахан бизнес эрхэлдэг бол түүнийгээ хэрэглэгчдэд илүү хялбар олддог болгомоор байна? Бизнесийнхээ Фэйсбүүк хуудсанд 3 үгт хаягаа үнэгүй, хялбархан оруулах боломжтой боллоо. geordie@what3words.com  хаягаар холбогдоно уу.

Таксиг хаана ч, төвөггүй дуудах боломжтой боллоо

Гудамжны нэр, дугаар тодорхой биш байдгаас болоод Улаанбаатарчууд, тэр дундаа хот сайн мэдэхгүй жуулчид такси дуудлагаар үйлчлүүлэхдээ ихээхэн бэрхшээлтэй тулгардаг. HelpTaxi компани 3 үгт хаягийг нэвтрүүлснээр энэ асуудлыг шийдээд байна. Уг компанийн утасны операторууд хаяг байршлын мэдээллийг тэмдэглэж авах гэж цаг алдахгүй болсон бөгөөд жолоочид нь үйлчлүүлэгчдээ төөрч будилахгүйгээр илүү хурдан олох болжээ. Ийнхүү тэдний үйлчлүүлэгчид стресс багатайгаар, илүү хурдан гэртээ харьж чаддаг болжээ.

Та манай дараагийн Монгол түнш болох боломжтой

3 үгт хаягийг ашиглах нь тун хялбар. Танай компани том ч бай, жижиг ч бай манай 3 үгт хаягийн ач тусыг хүртэж буй Монголын шинэлэг бизнесүүдийн эгнээнд нэгдэх боломжтой.

3 үгт хаягийн талаар geordie@what3words.com хаягаар холбогдоно уу.

what3words дэмждэг

what3words-н шинэчлэлтийг авахын тулд бүртгүүлнэ үү

By asking us to get in touch you are agreeing to receive communications from us as described in our privacy policy