Давуу талууд

Нэвтрүүлэхэд хялбар

Хотжилт хурдацтай өрнөж байгаагаас олон сая хүн тодорхой оршин суух хаяггүй, ‘дэд бүтцээс гадуур’ орхигдож байна. 3 үгтэй хаягийг 60 секундын дотор олох боломжтой тул дээрхи асуудалтай тулгарсан орнуудын засгийн газар иргэдээ маш хурдан хаягжуулах боломжтой.

Эдийн засгийн хэмнэлттэй

what3words нь 3м x 3м хэмжээстэй квадрат тус бүрд хэзээ ч өөрчлөгдөхгүй 3 үгтэй хаяг оноосон тул хурдацтай хөгжиж буй бүсүүдэд ч дахин төлөвлөх, хаягийн мэдээллийн санг шинэчлэх шаардлагагүй.

Уламжлалт хаягжилтын системийг хялбарчилна

3 үгтэй хаягийг хүргэлтийн үйлчилгээ, түргэн тусламж болон төрийн байгууллагын мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа зэрэгт уламжлалт хаягжилтын системийг дэмжих эсвэл түүн дээр нэмэлт болгон ашиглах боломжтой.

Хэрэгцээтэй үйлчилгээг хүргэнэ

Төрөөс тодорхой оршин суух хаяггүй хүмүүст анхан шатны үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учирдаг.

Төрийн байгууллагууд 3 үгтэй хаягийг ашиглан иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээ үзүүлж, сонгууль, тооллого, төрсний бүртгэл, боловсролын хөтөлбөрт тэднийг хамруулах боломжтой болно.