Давуу талууд

Ямар ч байршлыг хялбархан тогтооно

Хаягжилтгүй албан бус суурьшлын бүсэд амьдардаг хүмүүс хэрэгцээтэй үйлчилгээг хүртэх боломжгүй байдаг. Мөн гамшгийн улмаас зам харгуй, тэмдэгт газрууд устаж үгүй болсон үед аливаа газрыг олж тогтооход бэрхшээлтэй болдог. what3words нь дэлхийн гадаргын 3м x 3м хэмжээтэй квадрат тус бүрийг 3 үгтэй хаягтай болгосон тул онцгой байдал болон гамшигт өртөгсдийн байршлыг тодорхойлж, түргэн тусламжийг цаг алдалгүй үзүүлэх боломжийг олгоно.

Дараагийн алхам

Баг хоорондын хамтын ажиллагаа

Урт, сунжирсан GPS координатуудыг олон төрлийн харилцааны сувгаар хуваалцахад андуурч алдаа гаргах тохиолдол элбэг. Харин 3 үгтэй хаяг нь дэлхийн 36 хэл дээр ашиглах боломжтой ба утсаар, биеэр, түүнчлэн радио холбоогоор бусдад мэдэгдэхэд маш хялбар.

Дараагийн алхам

Хүмүүнлэгийн тусламжийг хэрэгцээтэй газарт нь хүргэнэ

3 үгтэй хаягийг гамшиг тохиолдсоны дараах яаралтай тусламжаас эхлээд урт хугацааны нөхөн сэргээх үйл ажиллагаа зэрэг төрөл бүрийн хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдэд ашиглах боломжтой.

Дараагийн алхам
what3words-ыг хэрхэн ашиглах вэ?