26/02/2019

Сая сая Фордын жолооч нар what3words-н дуу хоолой танигчийг ашиглан очих газрынхаа байршлыг илүү хялбараар оруулах боломжтой боллоо. Мөн ямар ч гудамжны хаягийн мэдээлэл шаардлагагүйгээр тухайн байршил руугаа навигаци хийх боломжтой болжээ.

Зогсоол дээр найзуудтайгаа уулзах, хамгийн төгс цэгээс байгалийн үзэсгэлэнг тольдон харах, хүүхдүүдээ хөл бөмбөгийн стадионы яг зөв хаалган дээр буулгах, үйлдвэрийн цогцолборт газар яг зөв хаалган дээрээ хүргэлт хийх зэрэг аль ч тохиолдолд Фордын жолооч нар 3 энгийн үг хэлэхэд л хангалттай боллоо.

Ингэхийн тулд Фордын жолооч нар iOS эсвэл Андройд төхөөрөмж дээрх what3words апп-аа SYNC 3 инфотаймент платформоор дамжуулан машинтайгаа холбоно. Тэд 6 хэл дээр дуу хоолой болон текст хэлбэрээр 3 үгт хаягийг оруулж, навигаци хийх боломжтой. Жолооч нар очих газрынхаа 3 үгт хаягийг тухайн газрын вебсайтын холбоо барих хуудас, хөтчийн гарын авлага, эсвэл нэрийн хуудсан дээрээс ч харах боломжтой.

“Тээврийн жолоочоос эхлээд аялал зугаалгаар машин барьж яваа нэгэнд ч явуулын холбоо юу юунаас илүү чухал байдаг. what3words-г AppLink болон SmartDeviceLink-ийн экосистемд нэмэлтээр оруулснаар Форд жолооч нартаа хаа ч хүрсэн очих газар руугаа хялбар байдлаар навигаци хийх боломжийг олгож байна.” хэмээн Фордын Тээврийн Хэрэгслийн Холболтын Платформ хариуцсан албаны гүйцэтгэх захирал Дон Бутлер ярилаа.

Форд-н SYNC 3 дээр what3words-н дуу хоолойн навигацийг хэрхэн ашиглах вэ?

1. what3words үнэгүй апп-г утсандаа (iOS эсвэл Андройд) татах
2. Утсаа машиндаа bluetooth (Андройд) эсвэл usb кабель (iOS) ашиглан холбоод ‘Апп-ууд’ дундаас ‘what3words’-г сонгох
3. Дэлгэц дээр гарч ирсэн зааварчилгааны дагуу зөвшөөрөх товчийг дарах,
4. ‘Дуу хоолой оруулах’-г товчийг дарж зааварчилгаа гарч ирэх хүртэл хүлээх,
5. 3 үгт хаягаа хэлэх ж/нь ‘filled count soap’
6. Дэлгэц дээр 3-н сонголт гарч ирэх бөгөөд тэдгээрээс зөв 3 үгт хаягийг сонгоод ‘Эхлэх’ товч дээр дарж навигацийг эхлүүлнэ.

*what3words-г Фордын жолооч нар дуу хоолойгоор болон текст хэлбэрээр Их Британи ба Ирландын зах зээл дээр (англи), Германд (герман), Испани болон Мексикд (испани), АНУ-д (англи ба испани) хэл дээр ашиглах боломжтой ба энэ оны сүүл гэхэд илүү олон хэл дээр, олон орны зах зээлд нэвтрэхээр төлөвлөж байна. Апп-аа iOS ба Андройд дээр үнэгүй татах боломжтой бөгөөд машинд суурилуулсан навигацийн систем болон SYNC 3 програмтай байх шаардлагатай.

Фордын жолооч нар what3words-г ашиглан очих газрынхаа байршлыг дуу хоолойгоороо оруулж байна.