Онцгой Байдлын Байгууллага what3words-г нэвтрүүлж эхэллээ | what3words
03/07/2020

Дуудлага өгч буй иргэн аюул ослын үед хаяг байршлаа зөв тодорхойлж, ОББ эрэн хайх, аврах ажиллагааг илүү шуурхай явуулахад ач холбогдол өгч буй хамгийн энгийн бөгөөд хялбар арга бол what3words юм.

Хүн ам тархан суурьшсан өргөн уудам хөдөө нутаг, хаяг байршил нь тодорхойгүй гэр хороолол зэрэг нь нь аливаа аюул, ослын голомтын байршлыг тогтооход хүндрэл үүсгэхээс гадна хүний амь нас, эд хөрөнгийг аврах цаг хугацааг алдахад хүргэдэг.

‘Жилд 4000-аас 5000 гаруй аюулт үзэгдэл ослын дуудлага ирдгээс 40 хувь нь хаяг байршил нь тодорхойгүй байдаг.’ – Онцгой байдлын байгууллага.

Онцгой Байдлын Байгууллага нь what3words-г үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр аливаа аюул, ослын голомтыг тогтоох, эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах боломж бүрдэх юм.

what3words гэж юу вэ?

what3words бол аливаа хаяг байршлыг хэлэх хамгийн энгийн бөгөөд хялбар арга юм. what3words нь дэлхийн газрын гадаргуу дээр 3м дөрвөлжин торлол үүсгэж дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй 3 үгээр хаягжуулсан. Жишээлбэл та Өвөрхангай аймгийн Эрдэнэ зуу хийдийг ///хуримтлалтай.тэмдгээс.эрчлэх гэсэн what3words хаягаар олж болно.

what3words-г ашигласнаар аюул ослын үед дуудлага өгч буй иргэн байгаа байршлаа зөв тодорхойлж аврах ангийнхан илүү шуурхай очих боломжтой.

Систем нь 45 хэл дээр ашиглагдах боломжтой бөгөөд иргэд дуудлага өгөхдөө монгол эсвэл англи хэлээр 3 үгээ операторт хэлэх боломжтой.

Аюул ослын үед what3words-г хэрхэн ашиглах вэ?

Аюул ослын үед иргэд 101 эсвэл 105 дугаарт залгахад оператор иргэдээс байршлаа тодорхойлж өгөхийг асууна. Дуудлага өгч буй иргэн what3words үнэгүй апп-аа нээмэгц тухайн байршлыг нь зааж өгч буй 3 үг гарч ирэх бөгөөд үүнийг операторт дамжуулж хэлнэ. Иргэн апп-аа урьдчилан татаж аваагүй бол оператор мессежээр тусгай холбоосыг илгээх бөгөөд тэрхүү холбоос дээр дарснаар тухайн иргэний байршлыг тодорхойлох 3 үг дэлгэцэнд гарч ирнэ. Гарч ирсэн 3 үгээ операторт дамжуулж хэлснээр аврах бүлгийнхэнд илүү шуурхай очих боломжийг бүрдүүлж өгнө.

what3words үнэгүй апп-аа татаж эрсдэлд бэлэн байцгаая.

open chat