04/03/2021

Мобикомын 1,5 сая хэрэглэгчид what3words-н FindMe цахим хуудсанд хандахдаа датаны хэрэглээнд санаа зоволтгүй үнэ төлбөргүй ашиглах боломжтой боллоо.

…“Жилд 4000-5000 гаруй аюулт үзэгдэл, ослын дуудлага ирдгээс 40 хувийнх нь хаяг байршил тодорхойгүй байдаг” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн мэдээллээс үзвэл аюул, ослыг цаг алдалгүй мэдээлэхдээ сандарсны улмаас хаягаа тодорхой хэлэхгүй байх, ойролцоох байр, байшингаар дүрслэх зэргээс шалтгаалан тусламж хэрэгтэй цагтаа очиход бэрхшээл тулгарсаар байна.

Монгол Улсад Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвүүд what3words-г 2020 оны 6-р сараас эхлэн шат дараатай сургалтууд хийж, үйл ажиллагаандаа туршсаны үндсэн дээр амжилттай ашиглаж эхэлсэн билээ. Олон улсын хувьд what3words технологийг Их Британи, Герман, Канад, АНУ, Австрал, Сингапур зэрэг дэлхийн олон орон шуурхай удирдлагын төвүүдэд ашиглаж, хүний амь нас, эд хөрөнгийг аварсан түүхүүд цөөнгүй гарсаар байна.

what3words нь дэлхийн газрын гадаргууд 3м х 3м-ийн хэмжээтэй торлол үүсгэн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй 3 үгээр хаягжуулсан бөгөөд what3words аппликейшн болон цахим газрын зургийн сайтыг иргэд үнэ төлбөргүй ашиглах боломжтой.

Иргэд онцгой байдал, яаралтай тусламжийн үед байгаа байршлынхаа хаягийг 3 үгт хаягаар өгч болох бөгөөд. үнэ төлбөргүй what3words апп нь интернэтгүй үед ашиглах боломжтой боловч дуудлага өгч буй иргэн аппликейшн байхгүй тохиолдолд яаралтай тусламжийн байгууллагууд what3words-н FindMe тусгай холбоосыг мессэжээр илгээсний дагуу иргэн тухайн цахим хуудаст хандаж өөрийн байршлын 3 үгт хаягаа операторт хэлэх өгөх юм.

Энэхүү үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохын тулд Мобиком Корпораци нь what3words яаралтай тусламжийн үед иргэнд илгээх FindMe цахим хуудаст дата төлбөргүй хандах боломжийг нээж өгсөн бөгөөд энэ нь Монголчууд дата дуусахад санаа зоволгүйгээр тухайн хуудаст үнэгүй нэвтрэх боломжтой гэсэн үг юм.

open chat