04/04/2017

Арга хэмжээ эхлэхээс өмнө хүн бүр очиж, суудлаа эзлэхийг хүсдэг учраас арга хэмжээнд очиход хэцүү байж болно. Заримдаа хүмүүсийг хоцорч ирэхэд оруулдаггүй учраас арга хэмжээ болох театр, зочид буудал эсвэл рестораныг төөрч будлилгүй зөв олж очих нь чухал ач холбогдолтой байдаг.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Ticket.mn 3 үгт хаяг хэрэглэж байна. Эдгээр нь 3м x 3м хэмжээтэй квадрат хүртэл нарийвчлалтай хэрэглэхэд хялбар хаягууд юм. 3 үгт хаяг нь монгол зэрэг олон хэлээр байдаг тул Улаанбаатарын оршин суугчдаас эхлээд Монголд түр зочилж, үзвэр үйлчилгээгээр үйлчлүүлж буй жуулчид хүртэл хүн бүр хэрэглэх боломжтой юм. Түүнчлэн зарим апп ажиллахын тулд заавал интернэт холболттой байхыг шаарддаг бол what3words офлайн горимд ч ажилладаг. Өөрөөр хэлбэл хүмүүс дата холболтгүй үед ч Ticket.mn-ээр дамжуулан захиалсан арга хэмжээндээ төвөггүй очих боломжтой гэсэн үг.

Ticket.mn нь what3words-ийг нэгтгэснээр хүмүүс арга хэмжээ болох газар луу залгаж зам заалгахгүйгээр тухайн байршлыг өөрсдөө зөв олж очих боломжтой болсон. Одоо хүмүүс төөрнө гэж санаа зовохгүйгээр арга хэмжээндээ очиж хөгжилдөх боломжтой боллоо . 3 үгт хаягийг утсаар эсвэл SMS-ээр мэдэгдэхэд хялбар учраас тухайн газар очихыг хүссэн хүн бүрт хаягийг нь өгөхөд амархан юм.

Ticket.mn-ийн талаар илүү их мэдээлэл олж авахыг хүсвэл вэбсайтаар нь зочилно уу.