21/04/2017

Онлайн худалдаа өдгөө олон хүний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон боловч худалдан авсан бараагаа хүлээн авахад төвөгтэй, хүндрэлтэй хэвээр байж болно. Ихэнх хүн бараагаа гэрээр хүргүүлэхийг хүсдэг боловч өдрийн цагаар гэртээ байхгүй байх нь олонтаа. Бид мөн бараагаа буцаах буюу солиулахад төвөггүй байгаасай гэж хүсдэг. Хэрэглэгчдийн эдгээр хүсэлт хүлээлтийг харгалзан шинэлэг хүргэлтийн шийдэл гаргасан компаниуд үргэлж тэргүүлэгчдийн эгнээнд орж ирдэг.

MeeMeep.com бол ийм нэгэн компани юм. Австралийн онлайн хүргэлтийн үйлчилгээний тус компани хэрэглэгчид болон жижиглэн худалдааны компаниудыг бие даасан жолооч нар буюу жижиг хүргэлтийн үйлчилгээний компаниудаас бүрдсэн Movers сүлжээтэй холбож өгч жижиг дунд бизнесүүдэд хүргэлт хийхэд хялбар болгодог.

MeeMeep одоо what3words-ийг нэгтгэснээр хэрэглэгчдэд 3 үгт хаяг ашиглан бараагаа авах буюу хүргэх байршлуудыг нарийвчлалтай тогтоох боломж бүрдүүлсэн. Эдгээр хаяг нь 3м x 3м хүртэл нарийвчлалтай тул олоход ойлгомжгүй бөгөөд хүндрэлтэй гудамжны хаягаас хамаагүй илүү нарийвчлалтай юм. Гудамжны хаяг нь жолоочийг нэг бүхэл бүтэн барилга байшин руу аваачдаг бол 3 үгт хаяг нь яг аль хаалга руу очвол зохихыг хэлж өгдөг.

Жолооч замдаа төөрч цаг алдахгүй, хэрэглэгч рүү утасдаж зам заалгаж төвөг удалгүй, зөв байршлыг түргэн шуурхай олох боломжтой болсон. Хүргэлтийг илүү түргэн шуурхай болгосноор зардал хэмнэж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх боломжтой тул хэрэглэгчид MeeMeep-ийг олон удаа хэрэглэж, улмаар найз нөхдөдөө санал болгох магадлал нэмэгдэж байна. Түүнчлэн илүү нарийвчлалтай хүргэлт хийдэг болсноор MeeMeep хүргэлтийн цагийг улам уян хатан болгож, илүү тодорхой цаг өгөх боломжтой болж байна. https://www.youtube.com/watch?v=86flFozbNhw 3 үгт хаягийг нэгтгэснээр MeeMeep-ийн хэрэглэгчид одоо байршлаа заахдаа зүгээр нэг барилга байшин биш яг хаана хүргүүлэхээ зааж өгөх боломжтой болж байна. Хэрэглэгчид илгээмжээ хүлээн авахдаа цэцэрлэгт хүрээлэн, гудамжны буланд ч авах шаардлага гарч болно. Түүнчлэн барилгын талбайд багаж хэрэгсэл хүргүүлэх шаардлага ч гарч болно. MeeMeep-ийн нүүлгэгчид what3words-ийн тусламжтай хэрэглэгчийн хүссэн газарт хүргэлт хийх боломжтой болсон.

Та MeeMeep-ийн тухай илүү их мэдээллийг вэбсайтаас нь үзэх боломжтой.