Монголын үзэсгэлэнт газруудыг “Lonely Planet”, Конор Макнейл болон what3words-ийн тусламжтайгаар хайж олоорой. | what3words
01/11/2018

Монгол бол сүрлэг уулсаас авхуулаад говь цөл, намаг, дуулдаг элсэн манхан гэх мэт өвөрмөц тогтоц бүхий зүйрлэшгүй сайхан байгальтай орон. Гэсэн хэдий ч зам харгуй муутайн улмаас аялал зугаалгаар явахад хүндрэл ихээхэн тулгардаг. Хаа нэгтээ тааралдах замын тэмдгүүд монгол хэл дээр л зөвхөн бичигдсэн байгаа харагддаг.

Lonely Planet-н мэргэжилтнүүд дээрх байдал жуулчдад ихээхэн хүндрэлтэй байгааг анзаарч эхэлжээ. Тийм ч учраас Монголын аяллын шинэ хөтөчдөө бүх газруудыг 3 үгт хаягийн хамт оруулж өгсөн бөгөөд хүмүүс бүргэдийн ан үзэх газар, гэр, майхнаа олох гэх мэт олон зүйл дээр ашиглаж байна. Мөн “Lonely Planet”-н блог дээр гэрэл зурагчин Конор МакНейл Монгол орноор аялсан тэмдэглэлээ 3 үгт хаягуудын хамтаар оруулсан байдаг.

Энэ зургийг яг хаанаас авсныг сонирхох:

“Байгалийн зурагчны хувьд би зургуудаа голдуу алс зэлүүд газар очиж дардаг. Ийм ч учраас би what3words-д дуртай. Учир нь би яг зураг авсан газраа хялбархан олж, бусадтай хуваалцаж чаддаг.”
– Конор МакНейл

Та 3WordPhoto үнэгүй апп-г ашиглан 3 үгт хаягаа зургууддаа нэмэх боломжтой.

IOS-Д ЗОРИУЛСАН 3WORDPHOTO ТАТАХ

АНДРОЙД-Д ЗОРИУЛСАН 3WORDPHOTO ТАТАХ

Монголын үзэсгэлэнт газруудыг “Lonely Planet”, Конор МакНейл болон what3words-н тусламжтайгаар олж сонирхоорой.

open chat