Крис Шелдрик дуу хөгжмийн салбарт ажиллаж, дэлхийн олон оронд амьд хөгжмийн тоглолт зохион байгуулдаг байв. Тун удалгүй тэрбээр хаягжилтын систем тааруухан байдгаас болж хамтлагууд өдөр бүр хүнд байдалд орж байгааг ойлгосон юм. Тоглох газраа олохгүй төөрөх нь бараг ердийн үзэгдэл
Түүнд тун таагүй өдрүүд хэдэнтээ тохиолдолдож байлаа. Нэг удаа Италид, хүргэлтийн жолооч бүх хөгжмийн зэмсэгийг нь Ром хотын төвөөс нэг цагийн зайтай өмнө дүүрэгт буулгахын оронд харин нэг цагийн зайтай хойд дүүрэгт буулгачихсан бол нөгөө тохиолдолд даралтат хөгжимчин утасдаж, ‘Крис, тайван байгаарай. Бид буруу хуриман дээр ирээд хөгжмөө угсраад бэлэн болгочих шиг боллоо ’ гэж хэлсэн өдөр ч гарч байв.