Филиппиний Улаан загалмайн нийгэмлэг what3words-ийн тусламжтай гамшгийн бүсийг тогтоож байна

Филиппиний Улаан загалмайн нийгэмлэгФилиппиний бүс нутагт үер ус, тайфун хар салхи зэрэг гамшиг болоход зайлшгүй шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлдэг.

Шуурхай ажиллагааны төв нь гамшгийн төвүүдэд ажиллаж байгаа багуудыг долоо хоногийн 7 өдөр 24 цагийн турш удирдлага, зохион байгуулалтаар хангадаг. Тус төв мөн эдгээр гамшгийн бүсэд хүн хүч, тээврийн хэрэгсэл илгээх, дайчлах, тэдгээрийг хянах үүрэгтэй.

Нарийн байршлыг тогтоох тухайд Филиппин улсын гудамж, барилгын хаягжилт хангалтгүй юм. Ялангуяа хөдөө орон нутагт хүмүүс байршлаа хэлэхдээ тодорхой тоймтой байшин барилгаар баримжаалахад хүрдэг.

Гамшгийн бүсэд хаягийг ийнхүү дүрслэн хэлэх нь хангалтгүй байдаг. Гамшгийн улмаас барилга байшин нурсан, зам харгуй баларсан, гудамжны тэмдэг устсан байж болно. Түүнчлэн холбооны шугам гэмтэж, байршлын мэдээллээ интернетээр дамжуулахад маш хүндрэлтэй болох магадлалтай.

Ийм онцгой нөхцөл байдалд Филиппиний Улаан загалмайн нийгэмлэг хаягжилтын илүү найдвартай бөгөөд нарийвчлалтай шийдэл болох what3words-ийг ашиглахаар шийдсэн. Газар дээр ажиллаж буй багууд 3 үгт хаягийн тусламжтай хаана тусламж хэрэгтэй байгааг амаар эсвэл энгийн бичвэр зурвасаар үр дүнтэй дамжуулах боломжтой болсон.

Шуурхай ажиллагааны төв мэдээлэл хүлээж аваад нэмэлт дэмжлэг зохион байгуулж, тухайн байршил руу түргэн тусламжийн баг эсвэл аврах ангийг шуурхай бөгөөд үр дүнтэй илгээх боломжтой болсон.

what3words систем мөн офлайн горимд ажилладаг тул багууд дата холболтгүйгээр байршлаа хуваалцах боломжтой болсон. Олон тээврийн хэрэгсэлд сансрын навигацийн GPS төхөөрөмж суурилуулаагүй тул 3 үгт хаягийг ашигласнаар жолооч нар мөн зүг чигээ олох боломжтой болсон. “what3words нь бидний хувьд гамшгийн бүсүүдийг тогтоож, аврах ангиудыг зохион байгуулахад зайлшгүй шаардагддаг нэг хэрэгсэл болсон“ гэж Филиппиний Улаан загалмайн нийгэмлэгийн дарга Ричард Хүйко Гордон өгүүллээ. “Жишээлбэл энэхүү систем нь 2016 оны 10-р сард Хайма супер тайфун хар салхины үеэр хариу арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж тэрээр цааш нь ярилаа.

Улаан загалмайн нийгэмлэг 3 үгт хаягийн тусламжтай хариу арга хэмжээ авах хугацааг богиносгосноос гадна тухайн бүс нутаг дахь сургууль, эмнэлэг, нүүлгэн шилжүүлэх төв зэрэг чухал объектуудын байршлыг хадгалж байна. Ирээдүйд гамшгийн нөхцөл байдал үүсэх тохиолдолд багууд хаашаа явах шаардлагатайгаа урьдчилан мэдэх боломж бүрдүүлэх учраас энэхүү мэдээлэл үнэлж баршгүй ач холбогдолтой юм.

3 үгт хаягууд хөдөлгөөнгүй бөгөөд дахин давтагдашгүй учраас ийм хаягийг үргэлж огт төөрөлдөхгүй олох боломжтой. 13 хэлээр гарсан what3words-ийг хэрэглэгчид, хүргэлтийн компаниуд, навигацийн хэрэгсэл, төр засгийн газар, логистикийн компаниуд, аялал жуулчлалын хөтөч, ТББ-ууд хэрэглэж байна. Энэ нь мөн НҮБ-ын гамшиг мэдээлэх апп болох UN-ASIGN-ыг байршлын мэдээллээр хангадаг.

what3words дэмждэг

what3words-н шинэчлэлтийг авахын тулд бүртгүүлнэ үү