what3words ба Aramex-ын хамт дэлхийд гарах

Дэлхий даяарх хаягжуулалт ердөө хангалтгүй байна. Дэлхийн нийт улс орнуудын 75 хувь нь хаягжилт муутай эсвэл огт хаягжилтад ороогүй байна. Найдвартай хаягтай гэгдэх 25%-ийн хувьд илгээмж төөрч, шуудан зөөгч замаа алдаж, орон нутгийн бизнес олдохгүй байх тохиолдол байсаар байна.

Хаягжилтыг сайжруулахын тулд ямар нэгэн зүйл хийх шаардлагатай байгаа юм.

3 үгт шийдэл

what3words нь нарийвчлалтай мөртлөө энгийн хялбар хаягжилтын систем билээ. Энэхүү систем нь тус бүртээ дахин давтагдашгүй 3 үгт хаяг бүхий 3×3м хэмжээтэй квадратуудаас бүрдэх дэлхийг хамарсан торон сүлжээг хэрэглэдэг.

Энэ нь шуудангийн хаягаас илүү нарийвчлалтай бөгөөд тогтооход GPS-ийн солбилцлуудаас амархан юм. Өөрөөр хэлбэл хүмүүс дэлхийн тодорхой нэг байршлыг нарийн тогтоож, бусад аливаа аргатай харьцуулахад илүү түргэн шуурхай, хялбар дамжуулах боломжтой гэсэн үг. Тус систем бизнесийн үйл ажиллагааг оновчтой болгож, нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц өгч, улмаар хүний амь насыг аврахад тусалж байна.

“Сүүлийн миль”-ийг тооцох

Дэлхийн логистикийн компаниудад тулгардаг хамгийн том сорил бэрхшээлийн нэг нь хүргэлтийн цэгийг олж, баталгаажуулах стандарт арга замтай болох явдал юм. Үндэсний хаягжуулалтын системүүд нь улс орон бүрт харилцан адилгүй бөгөөд маш хангалтгүй байдаг. GPS-д суурилсан навигацийн системүүд жигд, нарийвчлалтай, тооцоолуурт хэрэглэхэд тохиромжтой боловч ойлгоход хүндрэлтэй, хүнээс шалтгаалсан алдаа гарах магадлал ихтэй байдаг.

Энэ тохиолдолд what3words өөрчлөлтийг авчирч чадах бөгөөд ийм ч учраас Aramex хэмээх дэлхийн логистикийн том компани одоо цахим худалдааны захиалга гүйцэтгэх ажиллагаандаа тус системийг хэрэгжүүлж байна. Тухайн илгээмжийг Африкийн эрэг, Азийн төвийн аль руу нь хүргэхээр байсан 3 үгт хаягийн бүтэц үргэлж нэгэн жигд байдаг. Дахин давтагдашгүй хаяг бүрийг хяналтын програм хангамж болон хүргэлтийн жолоочийн аль аль нь хэрэглэх боломжтой юм.

Aramex хүргэлтийн нийт зардлын 28 хүртэл хувийг эзэлдэг, чухал ач холбогдолтой “сүүлийн миль”-ийг оновчтой, үр ашигтай болгохын тулд 3 үгт хаяг ашиглахыг зорьж байна. Нарийвчлалтай хаяг эсвэл байршилгүй бол жолооч очих цэгээ олох гэж өчнөөн тойрч явах шаардлага гардаг бөгөөд зарим үед бүр хүргэлт хийхээ болих ч тохиолдол бий.

Харин 3 үгт хаягтай байх тохиолдолд хүргэлтийн жолооч дэлхийн хаана ч байсан хүргэлтийн цэгээ дахин давтагдашгүй 3×3м квадрат хүртэл нарийвчлалтай бөгөөд найдвартай тогтоох боломжтой болно. Энэ тохиолдолд бараа бүтээгдэхүүн анхны оролдлогоор, зорьсон цэгтээ цагтаа очно гэсэн үг.

“Бид what3words-тэй түншлэн хамтарч байгаадаа баяртай байна” гэж Aramex-ын Гүйцэтгэх захирал Хуссейн Хачем өгүүллээ. “3 үгт хаягийг Ойрх Дорнод, Африк, Ази даяар цахим худалдааны үйл ажиллагаандаа нэгтгэснээр бид дэлхий даяар, тэр дундаа очиход хүндрэлтэй газруудад хүртэл илүү олон хэрэглэгчид улам сайн хүрч ажиллах боломжтой болно” гэж тэрээр нэмж ярив. cqwhpykwyaaagjn

what3words та хоёр

Нарийн хаягжуулалтын дэд бүтэцгүй үед хүргэлт ба логистик хоёулаа хүндрэлтэй бөгөөд өртөг ихтэй болно. Орон сууцны хаяг, илгээмж авах цэг эсвэл тодорхой нэг байршлыг хайхад зарцуулсан нэмэлт минут бүр таны санхүүд нөлөөлөх цаг, мөнгө юм.

Энэ тохиолдолд хэрэглэгчдийн хувьд шуудан зөөгчийг ирэхийг хүлээж цаг дэмий үрэх, утсаар зам заахдаа цөхрөнгөө барах шалтгаан болох бөгөөд зарим үед илгээмж огт ирэхгүйд хүрнэ.

Бидний Aramex-тай тогтоосон түншлэл бол орон нутаг, улс, олон улсын түвшинд логистик, хүргэлтийн компаниудад үйл ажиллагаагаа оновчтой болгоход нь тусалж байгаа манай олон талт үйл ажиллагааны нэг хэлбэр юм.

Хүргэлт, логистик, цахим худалдаанд what3words-ийг хэрэглэх талаар илүү их мэдээлэл олж авах

Use Aramex

Aramex is centrally located at the crossroads between East and West, allowing them to provide customized logistics solutions anywhere in the world effectively, and reach more businesses and consumers regionally and globally.

Aramex боломжтой iOS, Android & Web

Хүргэлт ба логистик

what3words дэмждэг

what3words-ийг бизнестээ хэрхэн ашиглахыг олж мэднэ үү