Land Rover ARDHI аппын тусламжтай бартаат замын жолоодлогыг шинэ чиглэлээр хөгжүүлэхийн тулд what3words-тэй түншилж байна

Land Rover бартаат замын жолоодлогын ARDHI хэмээх аппдаа нарийвчлалтай 3 үгт хаягийг нэгтгэхийн тулд what3words-тэй түншиллээ.

Бартаат замын жолоодлогын ARDHI апптай байхад засмал зам дууссан ч адал явдалтай аяллаа эхлүүлнэ. Жолооч шинэ маршрут төлөвлөж, бусдын гаргасан жимээр аялж, маршрутуудыг хүнд хөнгөнөөр нь үнэлж, зам дагуу хэрэгжүүлсэн ололт амжилтынхаа төлөө тэмдэг авах боломжтой юм.

Тус апп дээр Дубайн элсэн манхнуудаас эхлээд Хойд Африкийн Марокко дахь Атлас нуруу хүртэл Ойрх Дорнод, Африкийн өргөн уудам нутгийг хамарсан олон мянган маршрутыг төлөвлөжээ. Түүнчлэн энэхүү аппаас цаг агаарын мэдээ үзэх боломжтойгоос гадна яаралтай тусламж шаардлагатай үед ойролцоо явж буй жолоочдын анхаарлыг татах “дохионы пуужин” илгээх боломжтой юм.

ARDHI аппад жолооч нарыг газрын зураггүй нутаг руу хөтлөх өчнөөн олон зам байдаг тул байршлыг нарийвчлалтай бөгөөд найдвартай тогтоож, мэдэгдэх шаардлага гардаг. GPS солбицлууд нарийвчлалын түвшин сайтай ч хэрэглэхэд хэцүү, бусадтай хуваалцахад алдаа гарах магадлал ихтэй юм. Ийм учраас ARDHI апп системдээ what3words-ийг нэгтгэсэн. what3words хаягийн систем нь 57 их наяд 3м х 3м хэмжээтэй квадратуудаас бүрдэх дэлхийг хамарсан торон сүлжээнд суурилсан болно. Квадрат бүрт дахин давтагдашгүй 3 үгтэй хаягийг урьдчилан хуваарилж өгсөн. Эдгээр нь GPS солбицлуудтай ижил түвшний нарийвчлалтай мөртлөө санах болон хуваалцахад хамаагүй хялбар юм.

Жолооч нар одоо маршрутын хүрэх цэг эсвэл зам дагуух цэгүүд байдлаар хэрэглэх 3 үгт хаягуудыг ARDHI аппад оруулах боломжтой юм. Өөрөөр хэлбэл тэд огт судлагдаагүй нутаг орон руу бартаат замаар явж, дараа нь найзуудтайгаа Умм Аль-Кувайн дахь revised.bonuses.cheeses гэсэн хаяг бүхий буудаллах цэг дээр уулзахаар төлөвлөж болно эсвэл lectured.harpoon.just гэсэн хаяг бүхий буйдхан Хасабын эргийг судалж болно. Түүнчлэн жолооч хүндрэлтэй учирвал одоо байгаа байршлаа 3м х 3м хэмжээтэй квадрат хүртэл нарийвчлалтай тогтооход 3 үгт хаягийг хэрэглэх боломжтой. Энэ тохиолдолд ойр хавьд байгаа бусад жолооч эсвэл эрэл хайгуулын болон онцгой албаны тээврийн хэрэгслүүд яг хаашаа явж тусламж үзүүлэхээ мэдэх боломжтой юм. what3words интернэт холболт эсвэл утасны сүлжээгүй үед ч ажилладаг тул соёл иргэншлээс хол газар автомашинаар аялах үед хэрэглэхэд тун тохиромжтой юм.

what3words-ийг одоо 170 гаруй улс оронд хэрэглэж байна. Тус систем нь автомашин ба дроны хүргэлтийн компаниуд, шуудангийн албад, логистикийн компаниуд, аяллын хөтчүүд, ТББ-ууд болон нарийвчлалтай байршил олж, хуваалцах шаардлагатай хүн бүрт тусалж байна.

“Газар орны жинхэнэ түүх засмал замын чанадад оршдог” гэж “Jaguar Land Rover”-ийн Ойрх Дорнод дахь салбарын маркетингийн менежер Мохаммед Жарадат өгүүллээ. “ARDHI бол дэлхийн анхны бартаат замын аяллын апп бөгөөд жолооч нарт шинэ зам нээх, маршрутаа дэлхий дахинтай хуваалцах боломж өгдөг. what3words жолоочид сайн хань болж, аяллын очих цэгүүдийн байршлыг нарийвчлалтай зааж өгдөг” гэж тэрээр үргэлжлүүлэн ярив.

“Ойрх Дорнод бол боломж ба нээлтээр дүүрэн бүс нутаг юм” хэмээн what3words-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагч Крис Шэлдрик өгүүллээ. “ARDHI апп адал явдлын мэдрэмжийг тэргүүний технологитой хослуулснаар эдгээр үнэт зүйлийн биелэл болж байна. Би дараачийн удаа энэ бүс нутагт ирж өөрийн гэсэн цоо шинэ замуудыг гаргахдаа ARDHI-г ашиглах болно” гэж тэрээр нэмж өгүүлэв.

what3words-ийг автомашин ба тээвэрт ашиглах талаар илүү их мэдээлэл олж авах

what3words дэмждэг

what3words-ийг бизнестээ хэрхэн ашиглахыг олж мэднэ үү