27/05/2016

Ирландад хаягийн шийдлээрээ тэргүүлэгч Eircode -г гаргаж ирсэн Autoaddress нь iOS болон Андройд үйлдлийн системд зориулан Eircode, what3words-г хослуулсан үнэгүй апп гаргасан бөгөөд Ирланд дахь хэрэглэгчдэд ямар ч хаяг байршлыг газрын зураг, чиглэл, хүргэлт болон 3 үгт хаягийн хамт олж, бусадтай хуваалцах боломжийг олгож байна.Энэхүү апп нь олон нийтэд тэр дундаа хүргэлтийн жолооч, борлуулагч, дуудлагаар үйлчилдэг инженерүүдэд зориулагдсан байршлыг нарийн тогтоож, чиглэлийг сонгоход зориулагдсан шийдэл юм. Ирландад Eircode-ийг байр байшин болон хувийн өмч, what3words-ийг бусад бүх байршлыг олоход ашигладаг байна. what3words дэлхийг бүхэлд нь 3м х 3м хэмжээтэй квадратад хувааж тэдгээрийг дахин давтагдашгүй 3 үгийн нийлэмжээр нэрлэсэн байдаг.///зурах.манлайлж.өргөнийЗарим компаниуд хүргэлтийнхээ ихээхэн хувийг Eircode-гүй газруудад хийдэг ба what3words-г ашиглан ачилтын тавцан, тодорхой нэвтрэх цэгүүдээ тодорхойлдог байна. Хаягаа хадгалж, бусадтай хуваалцаарайЭнэхүү апп нь хэрэглэгчдэд Eircode эсвэл 3 үгт хаягаа хадгалж утасны мессеж, цахим шуудан болон бүхий л мессеж апп-р дамжуулан хялбархан хуваалцах боломжийг олгодог. Хүлээн авагч байгаа газраасаа очих газрынхаа үүд эсвэл тодорхой 3м х 3м хэмжээст талбай хүртэлх зай, явах хугацааг өөрийн утсан дээрх дурын навигацийн апп (тухайлбал Google, Apple, TomTom)-г ашиглан тэр дор нь нарийвчлалтайгаар харах боломжтой

Хүргэлтийн жолоочид зориулсан онцлогууд

Хүргэлтийн жолооч нар болон хөдөлгөөнт ажил хийдэг хүмүүст зориулан холбоо барих утасны дугаар болон бусад хэрэгтэй мэдээллийг хадгалах, маршрутыг оновчтой болгох, хүргэлтээ амжилттай болон амжилтгүй хийгдсэн эсэхийг бүртгэх зэрэг сонголтыг багтаадаг ба хүргэлтийг баталгаажуулах зорилгоор тухайн байршил хүртэлх цаг, зай зэрэг чухал мэдээллийг оруулсан байдаг.

Хүргэлтийн компанид зориулсан онцлогууд

Компаниуд жолоочдынхоо дунд хүргэлтийг илүү үр дүнтэй байлгах зорилгоор зөвхөн тодорхой бүсийг what3words байршлын хамт сонгох боломжтой.
Жолооч болгон хувийн бүртгэлтэй бөгөөд хүргэлтээ хийхдээ шууд утаснаасаа Autoaddress апп-г ашиглана. Хүргэлт баталгаажсан эсэхийг апп-аасаа шууд харах боломжтой ба шинэчлэгдсэн мэдээллүүдээ тухайн үед нь нэмж оруулснаар жолоочдын нэгдсэн сүлжээг үр дүнтэй ашиглахад тусалдаг.

what3words-г хэрхэн Дэд бүтэц ба Засгийн газрын үйл ажиллагаанд ашиглах талаар унших

Та Ирландад хаа ч хүрсэн энэхүү үнэгүй апп-г ашиглаж байгаарай.