Одоо Navmii офлайн үед ашиглах боломжтой газрын зураг, 3 үгт хаягийг ашиглах болсон

Салбартаа тэргүүлэгч ухаалаг навигаци, замын хөдөлгөөний апп болох Navmii нь үйл ажиллагаандаа what3words-ийг бүрэн нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид 3 үгт хаягийг Navmii аппаас шууд нээн илрүүлэх, хадгалах, хуваалцах, удирдах боломжтой болж байна. Нэн ялангуяа шуудангийн кодгүй, гудамжны хаягжилтгүй, аль эсвэл хаягжилт хангалттай бус газарт жинхэнэ утгаараа хэрэг болдог. what3words-ийг бусад апптай хослуулан ашиглахын оронд Navmii-г ашиглахад хангалттай. Navmii-ийн газрын зургуудыг татаж авах боломжтой бөгөөд тус систем нь дэлхийн хаана ч дата холболтгүй офлайн горимд ажиллах боломжтой.

Navmii аппад 3 үгт хаягийг идэвхжүүлэхдээ дүрсийг томруулж, газрын зураг дээр байрлах холбогдох байршил дээр дарахад байршил гарч ирнэ. Газрын нэр, гудамжны хаягаар нь байршил хайхдаа газрын зураг дээр тухайн байршлыг оруулж, 3 үгт хаягийг идэвхжүүлнэ. 3 үгт хаягийг Navmii-ийн хайх хэсэгт оруулахад газрын зураг дээр нарийвчлал бүхий байршил гарч ирж, тухайн байршилд хэрхэн хүрэх талаарх дуут зааварчилгаа өгнө.

Navmii апп, what3words-ийг хослуулснаар хүмүүст аливаа байршлыг олж тогтоох, холбогдоход илүү амар болохын зэрэгцээ бүрэн бус, сунжирсан шуудангийн хаяг, уртраг, өргөрөгийн солбицлуудыг дахин ашиглах шаардлагагүй болж байна.

Үүний үр дүнд Navmii апп хэрэглэгчдийг барилга байгууламжийн орох хэсэгт саадгүй хүргэх, ямар нэгэн баяр наадмын үед дахин давтагдашгүй 3-хан үг ашиглаад найз нөхөдтэйгөө уулзах боломжийг олгож байна.

placeit-3

Гадаадад аялж буй Британичууд хангалтгүй хаягжилт, навигацийн улмаас жилд 22 сая гаруй цагийг зарцуулахын зэрэгцээ энэ нь аялагч хосуудын дунд маргаан гарах хамгийн том шалтгаан болж байна. Бүрэн бус хаягжилтын улмаас хүргэлт дутуу хийгдэж, бизнесийн салбарт учрах алдагдал сая саяар хэмжигдэж байна. UPS-ийн тооцоолсноор өдөрт жолооч бүр 1 бээрийн зай хэмнэхэд жилийн хэмнэлт 50 сая долларт хүрдэг байна.

Navmii-ийн Гүйцэтгэх Захирал Петер Аталла “Шуудангийн код, хаяг зэрэг нь зөвхөн очих газрын баримжаа л олгодог. Тухайлбал Вэмбли Цэнгэлдэхийн хэдэн арван хаалга байна. Тиймээс what3words-ийг аппад нэгтгэснээр Navmii хэрэглэгч цэнгэлдэхийн баруун өмнөд хэсэгт найзтайгаа уулзахаар болвол хайх хэсэгт “mostly.scared.swing” гэж оруулахад хангалттай. Navmii бусдыг нь хийх болно. Бид навигаци хийх, хүмүүсийг холбох үйл ажиллагааг улам бүр хялбар болгохыг зорин ажиллаж байна”.

Navmii-ийн гар утасны үнэ төлбөргүй навигацийн апп нь ухаалаг, тогтсон, идэвхтэй жолоочийн соёлыг төлөвшүүлэхийн тулд дуут навигаци, замын хөдөлгөөний мэдээлэл, орон нутгийн хайлтын систем, аюулгүй жолоочийн рейтингийг хослуулан ашигладаг. Тус аппыг iOS болон Android системд суулгах боломжтойн зэрэгцээ аль хэдийн 26 сая удаа татаж авсан байна. Тус аппыг 90 гаруй улс оронд ашиглах боломжтой. Үнэ төлбөргүй, нарийвчлалтай жолоодлогын заавар зөвлөгөө боловсруулах зориулалт бүхий OpenStreetMap-тай хосолсон Navmii апп нь өөрсдийн зураглалын дата, бодит цагийн Navmii апдейтээр ажилладаг.

what3words-ийг Навигаци ба Хөдөлгөөнд хэрхэн ашиглахыг олж мэднэ үү.

Use Navmii

Navmii gives you turn-by-turn driving and walking navigation. With traffic & hazard warnings, local search, driver analytics, downloadable maps and what3words, Navmii takes the hassle out of finding places.

Navmii боломжтой iOS & Android

Автомашин ба тээвэр / Навигаци ба хөдөлгөөн / Шуудангийн үйлчилгээ

what3words дэмждэг

what3words-н шинэчлэлтийг авахын тулд бүртгүүлнэ үү