what3words болон Nomadic Off Road-ын тусламжтайгаар тав тухтай аялах

Монголын гайхамшигт газруудыг нээн илрүүлэх аялал гудамж талбайг орхиж, элсэн цөлийг зориход хүргэдэг. Мотоциклоор аялах нь гайхалтай хэдий ч хаягжилт хангалтгүй тул Nomadic Off Road тур операторын хувьд ложистик нэн ярвигтай, төвөгтэй асуудал болж хувирдаг. Аз болоход бидэнд тус болох 3 үгт хаягжилтын систем байна.

Бартаат замаар аялах

Nomadic off Road компани өөрийн үйлчлүүлэгчдэдээ Монгол орны онгон зэрлэг байгаль, гайхамшигт газруудыг нээн илрүүлэх боломж олгодог. Ийнхүү сайтар төлөвлөсөн тав тух, аюулгүй байдлын тусламжтайгаар сэтгэл хөдөлгөсөн бартаат замын аялал эхэлдэг.

Аялагчдыг мэргэжлийн баг дагалдаж явдаг. Тусламж үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдлыг баталгаажуулах үүрэг бүхий мэргэжлийн баг нь хоёр дэмжих тээврийн хэрэгсэл, хувийн ахлах тогооч, шаардлагатай тохиолдолд дуудах агаарын аврах албанаас бүрдэнэ.

unspecified-3

Элсэн цөлд төөрөх

Элсэн цөлөөр өдөржингөө аялсны эцэст аялагчид байрлах цэгт ирж амардаг. Монгол гэр зэрэг уламжлалт сууц багтсан байрлах цэгүүдийг урьдчилан бэлдсэн байдаг. Саяхныг хүртэл байрлах цэгийн байршлыг тогтоох, хайж олох цорын ганц арга нь GPS солбицол байлаа.

Байрлах цэгийн байршлыг нарийн тогтоохын тулд GPS солбицлын урт, сунжирсан тоо, үсгүүдийг аяллын хөтчид утсаар мэдэгдэх шаардлагатай болдог. Гэвч найдваргүй утасны дохио, хүний алдаа зэргээс үүдэн солбицлуудыг дамжуулахад ихэнхдээ алдаа гардаг.

nomadic_offroad_3wa-callout-en

Байрлах цэгийг олоход 3 үгт хаяг ашиглах

Харин одоо аяллын баг утасдах буюу мессеж бичих замаар 3 үгт хаяг ашиглан кемпийн байршлыг тогтоож байна. 3м х 3м квадрат хүртэл нарийвчлалтай тул хөтчүүд цаг ямагт зөв байршилдаа бүрэн итгэлтэй ирдэг болсон.

Мөн маршрут, чиглэл төлөвлөх, Говь цөл дунд орших Монгол гэрт хоноглох, Хөвсгөл нуурыг ажигласан шигээ өглөөний цай уух зорилгоор Монгол, Англи хоёр хэл суулгасан what3words аппыг ашигладаг.

nomadic_offroad_3wa-callout-mn

what3words аппыг iOS, Android системд үнэгүй татаж авах боломжтой. Мөн тус аппыг Garmin watch системдээ суулгасан ч болно. Та үнэхээр бодит адал явдлыг мэдэрмээр байвал яагаад 2017 оны Mongolian Nomadic Off Road tour аяллыг захиалж болохгүй гэж?

what3words-ийг Аялал, Жуулчлалд ашиглах талаар илүү их мэдээлэл олж авна уу

what3words дэмждэг

what3words-н шинэчлэлтийг авахын тулд бүртгүүлнэ үү