what3words ба Pearlshare-ийн тусламжтайгаар нуусан эрдэнэсийг олох

Аялагч, жуулчдын хувьд орон нутгийн талаарх мэдлэг нь сайхан аяллыг гайхамшигтай нээлтээр дүүрэн аялал болгодог. Амралтаараа аялж яваа хүн, аялал зохион байгуулагч эсвэл аялал жуулчлалын бизнесийн аль нь ч байсан Pearlshare хувь хүмүүст хүссэнийхээ дагуу аяллын хөтөч бий болгох боломж олгодог. Хэрэглэгчид тухайн орон нутаг дахь “Pearl” цэгүүдийн байршлыг хадгалж, дараа нь өөрсдийн аяллын хөтчийг зочид эсвэл найз нөхөдтэйгээ хуваалцах боломжтой.

Ийм үйлчилгээний жинхэнэ ашиг тус нь Pearl тодорхой нэг сонирхолтой цэг эсвэл нуугдсан эрдэнийг хэр зэрэг нарийвчлалтай олж тогтоож байгаад оршино. Уламжлалт хаягийн хайлтаар газрын зураг дээр зүүгээр тэмдэглэсэн байршил нь ихэвчлэн тухайн барилга эсвэл шуудангийн кодын төв цэгийг заадаг. Гэвч аялагчдын нэн тэргүүнд мэдэх шаардлагатай цэг нь урд хаалга байдаг.

Түүнчлэн олон газрын хувьд байршил тогтоох найдвартай арга зам байдаггүй. Дэлхий даяарх хотууд муу эсвэл жигд бус гудамжны хаягжилтын системийн улмаас асуудал бэрхшээлтэй тулгардаг. Энэ нь таньж мэдэхгүй хотод очиж буй аялагчдын хувьд төөрөх бодит эрсдэл учруулж болзошгүй. Хэрэглэгчдэд тулгардаг энэхүү асуудлыг шийдвэрлэхэд туслахын тулд Pearlshare what3words-тэй хамтран ажиллах болсон.

Одоо Pearl цэгүүдийг 3 үгт хаягаар олох боломжтой. Гудамжны хаягжилтаас илүү нарийвчлалтай, санах ба хэрэглэхэд хялбар 3 үгт хаяг нь тухайн хотын хамгийн сонирхолтой сайхан газруудыг олж үзэх, хуваалцах хамгийн тохиромжтой арга замыг санал болгодог. what3words нь мөн офлайн горимд ажилладаг тул аялагчид роумингийн төлбөр төлөхгүйгээр Pearl-ийн 3 үгт хаягийг олох боломжтой болж байна.

Түүнчлэн what3words дэлхийн 3м x 3м хэмжээтэй квадрат бүрт 3 үгт хаяг урьдчилан хуваарилсан учраас хотын буйдхан цэцэрлэгт хүрээлэн эсвэл далайн эргийн дагуух тодорхой нэг цэг хүртэлх урьд өмнө хаягжаагүй байсан байршлуудыг хүртэл хялбархан олж тогтоон, хадгалах боломжтой болсон.

“Pearlshare нь тодорхой нэг газар эсвэл брэндийг сурталчилж буй бизнес ч байсан эсвэл аялал төлөвлөж буй аялагч ч байсан өөрийн зөвлөсөн газруудыг тусгасан, явуут дундаа буюу өөрийн хүссэн бусад байдлаар хэрэглэх тусгай газрын зураг бүтээж, хуваалцах платформ юм” гэж Pearlshare-ийн үүсгэн байгуулагч бөгөөд үйл ажиллагаа хариуцсан захирал Жэймс О’Дэй өгүүлжээ. “Одоо what3words-ийг нэгтгэснээр эдгээр олоход хэцүү газруудыг санал болгоход улам хялбар болж байна” хэмээн нэмж хэлэв.

what3words-ийг Аялал, Жуулчлалд ашиглах талаар илүү их мэдээлэл олж авна уу

Use Pearlshare

Pearlshare is the best way to build and share local area travel guides. Save all your favourite places near home and for travelling – restaurants, bars, attractions and places to visit – and save them with personal comments and tips in easily sharable guides for you and your guests.

Pearlshare боломжтой iOS & Web

Аялал, жуулчлал

what3words дэмждэг

what3words-н шинэчлэлтийг авахын тулд бүртгүүлнэ үү

By asking us to get in touch you are agreeing to receive communications from us as described in our privacy policy