what3words Күүкинүүдийн талаарх Бодлого | what3words

AR | BG | CS | CY | DA | DE | EL | EN | ES | FI | FR | HU | IT | JA | KO | MN | NL | PL | PT | RO | RU | SK | SV | ZH

what3words Күүкинүүдийн талаарх Бодлого

Энэ хуудсанд манай (Studio 301 Great Western Studios, 65 Alfred Rd, London, England, W2 5EU, UK хаягтай what3words Limited) компани нь күүкинүүд болон түүнтэй ижил технологиудыг хэрхэн ашигладаг талаар тодорхойлсон. Та өгөгдөл хамгаалахтай холбоотой бусад асуудлуудын талаарх мэдээллийг Нууцлалын Бодлого дотроос олох боломжтой. 

Күүкинүүд нь таныг вебсайтад зочлоход таны утас, таблет эсвэл компьютер дээр хадгалагддаг бага хэмжээний өгөгдөл юм. Күүкинүүд нь танд тусгайлан тохируулсан агуулгыг хүргэхийн тулд танд хуудас хооронд үр дүнтэй шилжих, өөрийн сонголтыг хадгалах боломж олгож, вебсайтын эзэмшигчдэд таныг баталгаажуулах зэрэг төрөл бүрийн олон ажлыг гүйцэтгэдэг. Күүкинүүд нь та болон вебсайт, апликейшнуудын хоорондын харилцааг илүү хурдан, илүү хялбар болгож өгдөг. 

Пикселүүд нь ихэвчлэн күүкитэй холбоотойгоор хэрэглэгддэг бөгөөд өөр серверт веб хуудасны хандалт хэмжих боломжыг олгодог веб хуудсан дээрх бяцхан блок код юм. HTML5 Local Storage нь веб сайтууд боловсруулалтаа хурдасгахын тулд өгөгдлүүдийг хадгалах зориулалттай таны хөтөч дотор байрладаг бяцхан өгөгдлийн сан юм. Таны онлайнд байх цагийг илүү таатай болгох зорилгоор бид зарим үед эдгээр гурван технологийг  бүгдийг нь ашиглаж болно.

Бид өөрсдийн ашигладаг нэгж күүкинүүд (ба хамаарах тохиолдолд холбогдох пикселүүд) болон яагаад тэднийг ашигладаг талаарх дэлгэрэнгүй тайлбарыг доор оруулав.

Та биднийг тодорхой төрлийн күүкинүүдийг ашиглахыг унтраахын тулд манай күүкиний баннер дээрх тохиргоогоо удирдах эсвэл хөтөчийнхөө тохиргоог тохируулах боломжтой. Гэсэн хэдий ч ингэснээр вебсайт эсвэл апликейшнүүдийн хэсгүүдэд хуучин шигээ хандах боломжгүй болох эсвэл тэдгээрийн гүйцэтгэл өөрчлөгдөж болно.

 

Заавал шаардагдах күүкинүүд

 

Дараах күүкийнүүд манай вебсайтын тодорхой функцуудыг идэвхжүүлэхэд шаардлагатай. 

 

1. what3words

auth-token

хэл

is-developer

IS_SPLASH_SCREEN_CLOSED

IS_ONBOARDING_FINISHED

IS_COOKIE_NOTICE_CLOSED

 

Баталгаажуулах күүкийг хэрэглэгчийн хөтөч дээр хадгалсанаар тухайн хэрэглэгч what3words бүртгэл рүү нэвтрэсэн л бол нэг удаа зочлоход хэрэглэгчийн нэр ба нууц үгийг олон удаа оруулах шаардлагагүй. Хэрэглэгчийг энэ мэдээллээ олон удаа оруулахаас сэргийлэхийн тулд бид түүнчлэн хэрэглэгчийн хэлний сонголт ба хэрэв тэд өөрсдийгөө хөгжүүлэгч (манай хөгжүүлэгчийн сайтад) гэж бидэнд хэлсэн тохиолдолд түүнийг хадгална. Бусад күүкинүүд нь хэрэглэгч манай зааварчилгааг үзэж дуусгасан эсвэл вебсайт дээрх күүкиний мэдэгдлийг хаасан эсэхийг санадаг.

 

2. Intercom

intercom-id

_ga

gtm_id

 

Intercom, Inc. болон түүний салбар компаниуд нь хэрэглэгчид what3words-ийн талаар бидэнтэй холбогдож, (жишээ нь, бидэнд асуулт илгээх) бид түүнд хариулах боломжтой зурвас солилцох платформын (Intercom гэдэг) үйлчилгээг үзүүлдэг. Intercom нь өөрсдийн зочдод хэрэглэгчийн дэмжлэг үзүүлэх боломжийг бидэнд олгодог.

 

3. Stripe

__stripe_mid

__stripe_sid

 

Stripe нь Stripe, Inc. компаниас (болон түүний салбар компаниудаас) үзүүлдэг төлбөр тооцооны систем бөгөөд бид үүнийг API-ийн төлбөрөө авахад ашигладаг. Stripe нь төлбөр тооцоог үр дүнтэй, аюулгүйгээр гүйцэтгэхийн тулд таны хөтөчийг таны Stripe-ийн нэвтрэх мэдээлэлтэй холбох замаар күүкинүүдийг тохируулдаг.

 

4. Баталгаажуулалт

Facebook Oauth

Google Oauth

Apple Oauth

 

Эдгээр күүкинүүд нь what3words бүртгэлд нийгмийн сүлжээгээр нэвтрэх сонголтуудыг хэрэглэгчдэд харуулахад шаардлагатай бөгөөд хэрэв хэрэглэгчид what3words бүртгэл үүсгэх эсвэл түүндээ нэвтрэхийн тулд Facebook, Google эсвэл Apple бүртгэл ашиглахыг хүссэн тохиолдолд нийгмийн сүлжээгээр нэвтрэх боломжийг олгодог. 

 

Вебсайтын хэрэглээг хэмждэг күүкинүүд

 

Дараах күүкинүүд нь бидэнд өөрсдийн зочдын зан төлөвийг ойлгох болон хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор энэхүү ойлголтыг өөрсдийн вебсайт ба апликейшнийг өөрчлөхөд ашиглах боломжийг олгодог. Эдгээр күүкинүүдийг ашигласнаар бид вебсайтын хэрэглээний нэрийг нууцалсан, нэгтгэсэн статистикийг нэгтгэх боломжтой. 

 

5. Google Inc NID

_gid

_ga

_gat

__utmz

__utmc

__utma

__utmt_UA-58731966-12

_gaexp

 

Google Analytics нь Google, Inc. компаниас үзүүлдэг веб дүн шинжилгээний үйлчилгээ юм.  Google Analytics нь хэрэглэгчид манай вебсайтын аль хуудсанд зочилсон тухай болон санал болгогчийн мэдээлэл (тухайлбал, хайлтын хэрэгслээс аль вебсайтын хэрэглэгч зочилсон) зэрэг мэдээллийг цуглуулдаг. Бид энэ мэдээллийг дотоод дүн шинжилгээний зорилгоор ашигладаг. Та өөрийн веб хөтөчөөр дамжуулан энд дарж, Google Analytics-ийг ашигладаг бүх үйлчилгээнээс гарч болно.

 

6. Matomo

_pk_id

_pk_ses

PIWIK_SESSID

__tawkuuid

piwik_auth

piwik_lang

_pk_hsr

 

Matomo нь InnoCraft Ltd компаниас үзүүлдэг веб дүн шинжилгээний үйлчилгээ юм. Matomo нь хэрэглэгчид манай вебсайтын аль хуудсанд зочилсон тухай болон санал болгогчийн мэдээлэл (тухайлбал, хайлтын хэрэгслээс аль вебсайтын хэрэглэгч зочилсон) зэрэг мэдээллийг цуглуулдаг. Бид энэ мэдээллийг дотоод дүн шинжилгээний зорилгоор ашигладаг. 

 

7. Branch.io

_ga

_gid

gtm_id

 

Branch.io нь Branch Metrics, Inc компанийн үзүүлж буй веб дүн шинжилгээний платформ юм. Бид гүн холбоосоор дамжуулан манай вебсайт болон апликэйшн хооронд хэрэглэгчид шилжихэд жигд ажиллагааг хангах зорилгоор Branch.io-г ашигладаг (жишээ нь, хэрэглэгчид манай вебсайт дээрх 3 үгтэй хаяг дээр дарах боломжийг олгох, манай апликейшнүүдийн нэгийг татаж авах болон тухайн апликейшнийг анхны 3 үгтэй хаяг дээр нээгдэх боломжийг олгох гэх мэт). Branch.io-г ашигласнаар бид өөрсдийн хэрэглэгчдийн хэрэглэгчийн туршлагыг сайжруулах өөрчлөлтүүдийг бүтээгдэхүүнүүддээ төлөвлөх боломжтой болдог.

 

8. HubSpot

__hssc

__hssrc

__hstc

hubspotutk

 

Hubspot нь Hubspot Inc. компанийн үзүүлдэг CRM (хэрэглэгчийн харилцааны удирдлага) үйлчилгээ юм. Бид Hubspot-ийг ашиглан what3words-д бүртгүүлэх, мэдээ мэдээлэл илгээх ажиллагааг хялбарчлах болон өөрсдийн дотоод дүн шинжилгээний зорилгоор өөрсдийн вебсайт/апликейшнүүдтэй холбоотойгоор (жишээ нь, хуудасны дундаж хандалт гэх мэт) өгөгдөл цуглуулдаг.

 

9. Hotjar

_hjIncludedInSample

 

Hotjar нь Hotjar Ltd компаниас үзүүлдэг веб дүн шинжилгээний үйлчилгээ юм. Биднийг халуун цэгийн зураглалаар хангадаг Hotjar-ийг ашиглан бид вебсайт хэрэглээнд дүн шинжилгээ хийдэг: энэ нь (нэрийг нь нууцласан) өнгөөр кодлосон, вебсайтын аль хэсгийг хүмүүс хамгийн их эсвэл бага ашиглаж байгааг илтгэдэг зураглал юм. 

 

Манай харилцаа холбоо ба маркетингийн ажиллагаанд тусалдаг күүкинүүд

 

Бид what3words-ийн тухай үгийг түгээж, зочдыг манай вебсайт/апликейшнүүд рүү эргэн очихыг хөхүүлэн дэмжихийг хүсч байна. Тиймээс бид бусад вебсайтууд дээр цахим зар сурталчилгааг харуулдаг бөгөөд дараах күүкинүүд нь бидэнд өөрсдийн цахим зар сурталчилгааны аяны үр дүнг хэмжих боломжийг олгодог (жишээ нь, Facebook хуудсан дээрээсээ хэдэн хүн what3words-ийн зар сурталчилгаан дээр дарсан, what3words-ийн зар сурталчилгааг харсаны дараа хэдэн хүн апликейшнуудын нэгийг суулгасан гэх мэт). 

 

Манай вебсайт дээрх хэрэглэгчийн зан төлөвийг манай Twitter, Facebook ба LinkedIn зар сурталчилгааны аянд үзэгч бүрдүүлэхэд ашиглаж болно (жишээ нь, хэрэв та манай вебсайтад зочилдог бол гуравдагч талуудын явуулж буй зар сурталчилгааг харуулдаг өөр вебсайт дээр what3words-ийн зар сурталчилгаа танд харагдажболно). Мөн бид манай вебсайтад зочилсон эсвэл what3words апликейшныг суулгасан хэрэглэгчдийг эргэн ирэхэд хөхүүлэн дэмжихийн тулд тухайн хүмүүсийн зочилсон өөр вебсайтууд дээр сурталчилгааг харуулдаг гэсэн утгатай “дахин маркетинг хийх” зорилгоор Google AdWords-г ашиглаж болно. Үүнийг гүйцэтгэхийн тулд бид тухайн вебсайтад зочилсон эсвэл вебсайтад тодорхой үйлдэл хийсэн бол тодорхой компьютер дээрх веб хөтөчийг онцгойлон таньдаг энэ тохиолдолд санамсаргүйгээр үүсгэсэн тоо болох күүкинүүдийг ашигладаг. 

 

Дараах холбоосуудад Twitter, Google, Facebook, LinkedIn дээрх сонирхолд суурилсан зар сурталчилгааны талаар болон эдгээрээс гарах эсвэл хэрэглэгчийн тохиргоог өөрчлөх тухай нэмэлт мэдээллүүд байгаа.

 

10. Twitter (Нууцлалын Бодлого | Зар Сурталчилгааны Сонголтууд

11. Google (Хувийн нууцлалын журам | Сурталчилгааны тохиргоо)

12. Facebook (Хувийн нууцлалын журам | Сурталчилгааны тохиргоо)

13. LinkedIn (Хувийн нууцлалын журам | Сурталчилгааны тохиргоо)

open chat