28/06/2019

Зуны өдрүүдийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэхээр төлөвлөж суугаа бол хотын залуусын онцлон өргөнөөр үйлчлүүлдэг газруудыг зориорой. Бид залуусын дунд ихээхэн трэнд болоод байгаа хэдий ч тэр бүр хүмүүсийн хаяг байршлыг нь сайн мэддэггүй газруудыг 3 үгт хаягийн мэдээллийн хамт хүргэж байна. Та бүхэн 3 үгт хаяг дээр дарж тухайн газруудын байршлыг газрын зураг дээр харах боломжтой.

1. WINE AND CANVAS

3 үгт хаяг: ///төсөөлөл.харж.нугалам

Ойрд сошиал медиагаар хүмүүс зураач болоод байгааг анзаарсан л биз дээ. Та ч гэсэн вино шимэнгээ урлагийн бүтээл туурвих боломжтой. Та өдөр тутмыг өнгөрүүлдэг орчноо сольж найз нөхөд, дотны хүмүүстэйгээ шинэ содон зүйл туршиж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэн, стресс ядаргаагаа тайлахыг хүсвэл Wine and Canvas-г зориорой. Wine and Canvas нь мэргэжлийн гэхээс илүү сонирхогчдод зориулсан зургийн урлан бөгөөд мэргэжлийн багш нарын заавраар зургаа зурдаг. Эдний хамт олон үйлчлүүлэгчдээ вино, уух зүйл, жижиг дессертээр дайлж аль болох найрсаг, тав тухтай орчинг бүрдүүлэхийг хичээн ажилладаг юм байна лээ.

2. Р.ЧОЙНОМ STREET ART>

3 үгт хаяг: ///хойморт.өнгөт.тэнгэрлэг/a>

“Үнэн гэж юу байдаг юм бэ? Алган дээр минь тавиач үзчихээд буцаагаад өгье” – Р.Чойном

Нийслэл хотод залуусын зорин очих газрууд өдрөөс өдөрт нэмэгдсээр. Та бүхнийхээ заавал зорих газруудын нэгээр саяхан зурагдсан Р.Чойномын хөрөг бүхий Street Art-г санал болгож байна. Тус граффитиг бүтээсэн чадварлаг залуусын бүтээлийг sign_ich, jaggieredgar гэсэн instagram-с нь орж сонирхоорой.

Харин та street art-г ///хойморт.өнгөт.тэнгэрлэг гэсэн 3 үгт хаягаар нь олж очоорой.

3. R.O.C CAFFEINE BAR

3 үгт хаяг: R.O.C – I ///цугларал.олдсон.бэлтгэл

3 үгт хаяг: R.O.C – II ///орох.сэтгэлгээ.зорих

R.O.C Caffeine Bar кофенд дурлагсдын дунд сайн чанарын кофегоороо аль хэдийн танил болсон. Харин та тэднийг саяхан хотын төвд 2 дахь салбараа нээснийг мэдэж амжсан уу? Бид энэ удаад шинээр байгуулагдсан R.O.C-2 -ыг онцлон санал болгож байна. R.O.C танд Латин Америк, төв Америк, Африк болон Азид кофе тариалангаараа тэргүүлэгч орнуудын тариаланчдын гар дээрээс шууд авч өндөр чанараар хуурч бэлдсэн кофег санал болгодог. Хэрэв та тогтмол кофе чанаж уудаг бол хуурч савласан чанартай кофег R.O.C-н өөрт ойр салбараас худалдан авч ажил, гэртээ хэрэглэх боломжтой.

4. CERAMIC ART STUDIO

3 үгт хаяг: ///суудал.эгчмэд.бичигч

Хэрэв найз нөхөд, хосоороо, хамт олноороо цагийг бүтээлч байдлаар өнгөрүүлэхээр шинэлэг газар хайж байгаа бол Ceramic Art Studio танд яг тохирно. Энэхүү студи нь чадварлаг багш нараар багаа бүрдүүлсэн бөгөөд керамик урлалыг мэргэжлийн болон сонирхогчийн аль ч төвшинд заалгах боломжтой. Ceramic Art Studio нь дан ганц керамик урлалаас jumping clay болон зургийн ангиудыг хичээллүүлдэг. Та энэхүү студийг зорихоор шийдсэн бол ///суудал.эгчмэд.бичигч гэсэн 3 үгт хаягаар нь хялбар олох боломжтой.

5. UB COMEDY CLUB

3 үгт хаяг: ///дүүрэн.инээдтэй.бүтээв

Зуны өдрүүдийг инээд хөөргүйгээр төсөөлөхийн аргагүй. Азидаа шилдэг гэгддэг UB Comedy клуб 2 цагийн турш комедиануудын тоглолтыг сонирхон, инээж хөгжилдөх боломжийг бидэнд олгодог. Анх UB Comedy 2014 онд комедиан Батаагийн санаачлалаар байгуулагдаж, тэр цагаас хойш Stand Up хошин шогийн ганцаарчилсан төрөлд олон залуу комедиануудыг араасаа дагуулсан. UB Comedy клуб нь Монгол, Англи хэл дээр тоглолтуудаа тогтмол зохион байгуулдаг. Тэднийг зорихдоо ///дүүрэн.инээдтэй.бүтээв гэсэн 3 үгт хаягаар what3words аппликейшн дээрээ хайн байршлыг нь хялбархан олж очоорой.

6. THE SPARK ULAANBAATAR

3 үгт хаяг: ///харвах.нээлт.тэлэх

Мэдээж таатай орчинд тухлан суух нь таны энэ зуны төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг байх нь гарцаагүй. Тэгвэл бид залуусын дунд трэнд болоод байгаа The Spark Ulaanbaatar-г танд онцлон санал болгож байна. Их Хуралдай бизнес төвийн 14 давхарт байрлах орчин үеийн интериор бүхий дотоод засал, таатай уур амьсгалыг бүрдүүлсэн эдний хамт олон амт чанартай хоол зууш, олон төрлийн уух зүйлийг санал болгохоос гадна тогтмол эвент зохион байгуулдаг. The Spark Ulaanbaatar-г ///харвах.нээлт.тэлэх гэсэн 3 үгт хаягаар нь хайж олох боломжтой.

7. БИО АМЬДРАЛ ДЭЛГҮҮР

3 үгт хаяг: ///түгээх.хөгжлөө.зөгийчин

Хэрэв та эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг бол эргэлзэх зүйлгүй Био Амьдрал дэлгүүрийг зориорой. Монголд органик, байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг санал болгож буй хуруу дарам цөөхөн газруудын нэг бол Био Амьдрал дэлгүүр юм. Тэд органик бүтээгдэхүүнийг дагнан худалдаалдаг бөгөөд хог хаягдал гаргалгүй хүн, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг. Эрүүл амьдралын хэв маягийг бусдад түгээж буй нь залуусын тэднийг онцлон зорьж буйн гол шалтгаан болов уу. Та Био Амьдрал дэлгүүрийг зорихоор төлөвлөж байгаа бол //түгээх.хөгжлөө.зөгийчин/a> гэсэн 3 үгт хаягийг what3words аппликейшн дээрээ хайн дэлгүүрийнхээ яг зөв байршлыг нь олж очоорой.

8. LITTLE HEAVEN IN UB

3 үгт хаяг: ///урамтай.олдвор.бодов

Улаанбаатар хот дахь бяцхан диваажингаар зочилж амжсан уу? Эдний хамт олон үйлчлүүлэгчиддээ зориулан зургийн, керамик урлалын сургалт гэх мэт сэдэвчилсэн эвентүүдийг тогтмол зохион байгуулдаг бөгөөд керамик эдлэл болон цэцгийн дэлгүүр, кофе шоп, guest house-р үйлчилдэг. Хааяа ч гэсэн орчноо солин торгон мэдрэмжээ нээхийг хүсдэг бол ///урамтай.олдвор.бодов гэсэн 3 үгт хаягаар хайн Little Heaven in UB-г зориорой.