

3 үгтэй хаягжилтыг ашиглан хүргэлтийн хурдаа сайжруулаарай
Жолооч нарт хүргэлтийн цэг бүрийг нарийвчлалтай мэдэгдсэнээр хүргэлтийн хурдыг сайжруулах боломжтой.



Хүргэлтийн үйлчилгээний сэтгэл ханамжийг сайжруулна
Захиалгыг хүргэх цагаас хоцорсон тохиолдолд үйлчлүүлэгчдийн 43 хувь нь хүргэлтийн компанийг буруутгадаг.¹
3 үгтэй хаягийг ашиглснаар хүргэлтийг яг хүссэн газарт нь хүссэн хугацаанд нь хүргэх боломж бүрдэж жолооч нар сандарч бухимдах, очих замаа лавлаж утасдах шаардлагагүй боллоо.


Түргэн шуурхай хүргэлт
Гудамжны хаяг болон шуудангийн кодыг ашиглан газрын зураг дээр хайлт хийхэд байршлын тэмдэг нь аливаа барилга байгууламжийн голд заадаг. Энэ нь үүдний хаалгыг хайж хугацаа алдахад хүргэдэг ба цаашлаад хөдөө орон нутагт хаягжилтын нарийвчлал ихэнхдээ хангалтгүй байдаг.
3 үгтэй хаягийг ашиглан хот суурин газарт хүргэлт хийснээр хүргэлтийн хугацааг 42 хувиар багасгадаг ба энэ нь хүргэлтийг түргэн шуурхай хийх, мөн түлшний зардлыг хэмнэх боломжийг олгоно.²


Улс хоорондын хүргэлтийг хялбарчилна
Дэлхийн хаягжилт нь нэгдсэн стандартгүй байгаагаас хүргэлт хийхэд алдаа гарч эсвэл бүр амжилтгүй болдог.
36 хэл дээр ашиглах боломжтой what3words апп нь OCR (Optical Character Recognition) буюу Оптик тэмдэгт таних сканнерын тусламжтайгаар улс хоорондын ложистикийг хялбар болгож байна.


Хүргэх цэгийг үргэлж зөв тогтооно
Лондон хотод Church Road хаягтай 14 өөр гудамж байдаг. Ижил нэртэй гудамж их байдгаас алдаж буруу байршилд очих нь амархан тохиолддог. what3words аппын AutoSuggest функц нь таны оруулсан 3 үгтэй хаяг дээр түшиглэн ухаалгаар санал болгох тул жолооч дахин буруу байршил руу очихооргүй боллоо.


Харилцагчид 3м x 3м нарийвчлал бүхий өөрийн байршлыг 3 үгээр хайж тодорхойлон, оруулахад хялбар.


Харин манай технологи тэдгээр 3 үгийг GPS координат болгон хөрвүүлэх замаар хүргэлт болон маршрутыг зохицуулж арын програмчлал дээр ашигладаг.


Жолооч нар зөв хаяг руу навигаци хийснээр хүргэлт саатах эсвэл амжилтгүй болохоос сэргийлнэ.


