28/02/2017

Copter Express хүргэлтийн дрон болон түүний нислэгийн маршрутыг удирдах програм хангамжийг бүтээж, түгээдэг. Дрон хэрэглэдэг болсноор хүргэлтийн үйлчилгээ шуурхай, оновчтой болж, үр ашиг нь дээшилж байна. Гэвч дронууд хүрэх цэгээ тэмдэглэхдээ ихэвчлэн GPS солбицлуудыг хэрэглэдэг бөгөөд эдгээр нь санахад маш хэцүү, алдаа амархан гаргах магадлалтай байдаг. Copter Express what3words-ийг програм хангамждаа нэгтгэснээр одоо хэрэглэгчид дөхөм байршлаа хуваалцах арга замтай болсон.

Будлиулах GPS солбицлууд

Copter Express ННА (нисэгчгүй нисэх аппарат)-ын хүргэлтийг хүн бүрт хүртээмжтэй болгоход туслахын тулд хүргэлтийн олон янзын дроныг хөгжүүлсэн. Эдгээр хүргэлтийн олонхыг нарийвчлалтай хаягжуулахад хүндрэлтэй байж болох хөдөө орон нутагт хийдэг. Дронууд маш нарийн тодорхой цэг рүү нисэж чаддаг бөгөөд дроны компаниуд ихэнх тохиолдолд хүссэн хүрэх цэгээ оруулахдаа GPS солбицлуудыг ашигладаг.

Гэвч хүмүүсийн хувьд урт тоонуудаас бүрдсэн солбицлуудыг нарийн бичиж авахад хүндрэлтэй бөгөөд жижиг алдаа байршлын хувьд том зөрөө гарахад хүргэж болно. Түүнчлэн GPS солбицлуудын талаар ойлголтгүй энгийн иргэд энэхүү техникийн асуудлын улмаас дрон хэрэглэхээс татгалзаж болно.

Энгийн хаягжилт

what3words нь навигацийн хүнд ээлтэй хандлага юм. Дэлхийн гадаргын 3м x 3м хэмжээтэй квадрат бүрт дахин давтагдашгүй 3 үгт хаяг хуваарилсан нь GPS солбицлуудыг бодвол санах ба хуваалцахад маш хялбар юм. what3words-ийг нэгтгэснээр Copter Express хүн бүрт дроны хүргэлт хийх боломжийг нээсэн.

“what3words -ийн хүн төвтэй, хүртээмжтэй загвар нь манай технологид төгс нэмэлт болж байна” гэж Copter Express-ийн Эндрью Шолохович өгүүллээ. “Бид what3words нь дроны хүргэлтийн хэрэглээний олон тохиолдолд очих цэгийн солбицлуудыг өгөх хамгийн дөхөм арга зам байх болно гэдэгт итгэж байна” хэмээн тэрээр цааш нь ярив.

Copter Express ба what3words хамтдаа дроны хүргэлтийг улам үр ашигтай, хүртээмжтэй болгож байна.