Хэрэглэгчдээсээ 3 үгтэй хаягийг нь хүлээж авах тун хялбархан. Манай API-г ашиглан GPS координатуудыг 3 үгтэй хаяг руу болон эргээд 3 үгтэй хаягийг GPS координатууд руу нь хөрвүүлэх боломжтой.

what3words-н Нийтийн API

Нэгтгэхэд энгийн хялбар
Бид Java, JavaScript, Swift, Python, Node.js, PHP болон бусад төрөл бүрийн санг санал болгодог

AutoSuggest
what3words-н AutoSuggest функц нь хэрэглэгчдийн дуу хоолой эсвэл текстээр оруулсан 3 үгтэй хаяг дээр түшиглэн ухаалгаар санал болгодог.


Хувийн тохиргоо хийх боломжтой
API функцийг ажлынхаа хэрэгцээнд зориулан тохиргоо хийхэд энгийн хялбар. Та AutoSuggest-н хайлтын үр дүнг зөвхөн нэг улсаар хязгаарлаж, хэрэглэгчийн байршлаас хамааран ач холбогдлоор нь эрэмбэлж болно.


Дуу хоолой ашиглахад зориулан суурилуулсан
Манай API-г дуут 3 үгтэй хаягийг GPS координатууд руу хөрвүүлэх яриа таних програм хангамжид нэгтгэхэд маш хялбар.


35+ хэл дээр
Испани, Франц, Араб, Хятад зэрэг what3words-н бүх хэлийг үзэх


Илүү чадал шаардлагатай байна уу?
Манай API-г зөвхөн онлайн горимд ашиглах боломжтой. Хэрэв та хурдтай хөрвүүлэх, хоцролтыг бууруулахыг хүсч байвал бид what3words-г iOS болон Андройд дээр оффлайн горимд ажиллах боломжийг бий болгодог API Сервер ба Хөдөлгөөнт SDK-ийг агуулсан Байгууллагын багц бүтээгдэхүүнүүдээ санал болгодог.

Цахим худалдаа
Харилцагчийнхаа сэтгэл ханамжийг нэн даруй өндөрсгөөрэй

Ложистик
Хүргэлтийг яг хүссэн газарт нь хурдан хүргээрэй

Та шуудангийн хаягаа GPS хаяг руу хөрвүүлээд түүнийгээ what3words-н API-г ашиглан 3 үгт хаягаар илэрхийлбэл маш нарийвчлалтай 3 үгт хаягтай болох боломж бүрдэнэ.
Шуудангийн хаяг нь яг тодорхой байрлалыг илэрхийлдэггүй. Барилгын орох хаалганы байрлалыг бус тухайн барилгын голд цэг хатгах байдлаар харуулдаг.
Зөвлөгөө: Харилцагчдынхаа үүдний 3м x 3м талбайг тодорхойлсон 3 үгтэй хаягийг лавлаж аваад яг үүдэнд нь хүргэлт хийгээрэй.
what3words-н API-г ашиглан зөвхөн 3 үгтэй хаягийг GPS координатууд руу болон эргээд GPS координатуудыг 3 үгтэй хаяг руу нь л хөрвүүлэх боломжтой. Харин 3 үгтэй хаягуудыг уламжлалт шуудангийн хаяг руу хөрвүүлэх боломжгүй.
Хэрэглэгчийн өгсөн 3 үгт хаягийг шуудангийн хаяг болгох гэлгүй түүний байрлалыг нь шууд ашиглах хэрэгтэй. Ингэснээр 3м х 3м талбайн нарийвчлалыг хэвээр хадгална гэсэн үг.
Зөвлөгөө: Манай API 3 үгтэй хаягийн байршлын орчны талаарх нэмэлт мэдээллийг өгөх боломжтой. Жишээлбэл, хэн нэгэн ‘filled.count.soap’ гэсэн хаягийг оруулахад API нь ///filled.count.soap, Bayswater, London гэж харуулна.
what3words-н API-г ашиглан 3 үгтэй хаягийг GPS координатууд руу хөрвүүлж болно. Харин API нь газрын зураг болон маршрутын датагаар хангадаггүй. Гэхдээ уг API-г ямарч газрын зургийн програм хангамжтай нэгтгэн ашиглах боломжтой тул танай байгууллагын ашигладаг газрын зураг, хаягжилт болон маршрутыг оновчтой болгох аливаа системтэй ямарч асуудалгүйгээр тохирч ажиллах боломжтой гэсэн үг.
Манай API-д 3 үгтэй хаяг оруулахад холбогдох GPS координатуудыг шууд үзүүлнэ. Харин энэ нь ойр орчмын барилга байшин, хаяг эсвэл тэмдэгт газруудын талаарх нэмэлт мэдээллээр хангахгүй.
Манай API-г танай байгууллага өөрсдийн ашигладаг дуу хоолой таних технологитойгоо нэгтгэн ашиглах боломжтойгоор зохион бүтээсэн. Хэрэв танай дуу хоолой таних технологийг нийлүүлэгчид 3 үгтэй хаягийг танихад туслалцаа хэрэгтэй байвал бидэнтэй шууд холбогдоорой.