
what3words гэж юу вэ?
what3words бол байршлыг маш энгийн байдлаар заах систем юм.
Бид дэлхийн гадаргыг 3м x 3м хэмжээтэй квадратуудад хувааж, тус бүрд нь өөр хоорондоо үл давхцах, үл өөрчлөгдөх 3 үгийн нийлэмжээр хаягжуулсан.
Жишээлбэл ///сэрүүхэн.зэмсэг.дагалдах хаяг нь what3words компанийн Лондон дахь төв оффисийн үүдийг тодорхой заадаг.
3 үгтэй хаяг нь GPS координаттай адил өндөр нарийвчлалтай ба бусдад хэлж, хуваалцахад ч хялбар юм.
51.520847, -0.19552100 ←→ ///сэрүүхэн.зэмсэг.дагалдах
Бид байршил тодорхойлох салбарт олон улсын нэгдсэн стандартыг тогтоох алсын хараа бүхий зорилт тавин ажиллаж байна. Хүмүүс 3 үгтэй хаягийг фестивалийн талбай дээрх майхнаа олох, буудал руугаа навигац хийх болон түргэн тусламжийг шаардлагатай газар руу цаг алдалгүй дуудахад ашигладаг.





