Давуу талууд

Бүтээмж нэмэгдэнэ

Харилцагчийн хаягийг газарзүйн байрлалаар системд оруулах нь хүндрэлтэй байдаг. Түүнчлэн, ихэнх өмч болон үл хөдлөх хөрөнгө хаяггүй байдаг. Нэг талбайд байрлах олон барилга байгууламж дундаа нэг хаягтай байх нь ч тохиолддог.

Харин одоо дэлхийн гадаргын 3м x 3м хэмжээтэй квадрат тус бүрийг 3 үгийн нийлэмжээр хаягжуулсан тул хэрэглэгчид өмч, үл хөдлөх хөрөнгийн байршлыг хялбархан тогтоож, ажлын бүтээмж болон үр ашгаа нэмэгдүүлэх боломжтой боллоо.

Ашиглахад хялбар

Хэрэглэгчид 3 үгтэй хаягийг 36+ хэлээр хайж, хуваалцах боломжтой.

Чанартай мэдээллийн сан

GPS координатуудыг хуваалцахад ярвигтай байдаг бөгөөд алдаа гарах магадлал өндөр.

Харин what3words-г ашигласанаар гуравхан үгээр 3м x 3м хэмжээтэй тодорхой байршлын мэдээллийг хүлээн авч, баталгаажуулах боломжтой.

what3words-ыг хэрхэн ашиглах вэ?