Монгол улсын төрийн үйлчилгээний байгууллагууд "what3words" буюу 3 үгт хаягжилтын технологийг нэвтрүүллээ
what3words компани нь “Монголын эдийн засгийн форум 2023"-ын үеэр цахим үйлчилгээ, шуудан хүргэлт, соёл, аялал жуулчлалын салбар дах дөрвөн томоохон шинэ түншлэлийн харилцаа тогтоосноор, Монгол улс дахь экосистемээ улам өргөжүүлж чадлаа.
Монголд улсад “what3words” буюу 3 үгт хаягжилтын технологийн хэрэглээ хурдацтай нэмэгдэж, 2016 онд “Монгол шуудан” ХК хаягжилтын системийг анх хэрэглэж, ОБЕГ (“Онцгой байдлын ерөнхий газар”), МШУТ (Мэдээлэл, Шуурхай Удирдлагын төв) онцгой байдал болон иргэдэд яаралтай тусламж хэрэгтэй үед байршлыг тогтоох зорилгоор ашиглаж байгаа бол “Lonely Planet” болон “Airbnb” програмыг аялал жуулчлалын зорилгоор тус тус ашиглаж эхлээд байна.
E-Mongolia Академи нь орон нутгийн удирдлагын байгууллага болон оршин суугчдын зүгээс осол, зөрчил болон яаралтай тусламжийн хаяг байршлыг мэдээлэх үйл явцыг сайжруулахын тулд “what3words” технологийг цахим үйлчилгээндээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
“Монгол шуудан” ХК нь Монгол улсад “what3words” технологийг хэрэглэж байгаа цахим худалдааны брэндүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан илгээмж хүргэх хурдаа нэмэгдүүлэх зорилгоор Оптик тэмдэгт таних технологийг судлахын тулд “what3words” компанитай харилцаа холбоогоо өргөжүүлж байна.
Соёлын Яам Монгол улсын хэмжээнд UNESCO-д бүртгэлтэй соёлын өв болон дурсгалт газруудын байршлыг илүү тодорхой зааж өгөхийн тулд “what3words” технологийг сонгосон. Монгол улсын чухал дурсгалт газруудыг таниулах, тэдгээрийг газрын зургийн үйлчилгээ үзүүлэгч төрөл бүрийн системээс хялбархан олох боломж олгох зорилгоор “what3words” буюу 3 үгт хаягаар тодорхойлсон байршлуудын жагсаалтыг Монгол, Англи хэлээр гаргана.
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам нь жуулчдад өөрийн сонгосон хэлээрээ Монгол улс даяар зам заалгаж, аялах боломж олгох зорилгоор аялал жуулчлалын гол байршлуудыг хаягжуулахын тулд “what3words” технологийг ашиглана.
Монгол улс нь өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэглэгчийнхээ сэтгэгдлийг сайжруулахын тулд шинэ, сонирхолтой технологийг туршиж үзэх хүсэлтэй олон тооны бизнесийн байгууллагуудаас гадна, инновацийг эх орны соёлдоо нэвтрүүлэхээр үргэлж дэмжин ажилладаг. Өнгөрсөн жилүүдэд “what3words” технологи нь Монгол улсын өвөрмөц дэд бүтцээс үүдэлтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болох нь батлагдсан. Тус улс нь дэлхийн хоёр дахь том далайд гарцгүй улс бөгөөд мөн хамгийн сийрэг хүн амын суурьшилтай, хагас нүүдэлчин хүн амтай улсын нэг юм. Гурван сая хүн ам нь хөл хөдөлгөөн ихтэй нийслэл Улаанбаатар хотоос эхлээд алслагдсан аймаг, сумд хүртэл улс даяараа тархан суурьшсан байдаг.
Монгол улсын олон хэсэгт уламжлалт хаягжилт хангалтгүй, зарим газарт огт байдаггүй. Иргэд ихэвчлэн гэрээсээ хэдэн километрийн зайд байрлах шуудангийн хайрцагнаас шуудангаа авдаг. Тодорхой хаяг руу хүргэлт хийхдээ ихэвчлэн “замын гарц, шатахуун түгээх станцын эсрэг талд” гэсэн тайлбарласан хэллэгийг ашигладаг. Мөн үйлчлүүлэгчид заавал гар утасны дугаараа өгч, жолооч нарт утсаар ярьж, замаа заалгах боломжийг нь бүрдүүлж өгдөг. Гэсэн хэдий ч амжилтгүй хүргэлт үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулж, шуудангийн зардлыг нэмэгдүүлж, бизнес болон төрийн үйлчилгээний хөгжлийг хойш татах нь энгийн үзэгдэл хэвээр байна.
“what3words” компани нь дэлхий даяар хаяг байршил тодорхойлох арга барилд эрс өөрчлөлтийг авчирж байна. Тус компани дэлхийн гадаргууун 3м х 3м квадрат талбай тутмыг “what3words” хаяг гэх санамсаргүй байдлаар сонгогдсон, дахин давтагдахгүй гурван үгээр хаягжуулж өгсөн. Одоо орон сууцны орц, машины зогсоол, гэр бааз бүр тус тусын “what3words хаяг” буюу 3 үгт хаягтай болсон.
Жишээлбэл, ///ёстой.амуу.холын нь “what3words” компанийн Улаанбаатар дахь оффисын хаягийг заадаг бол ///дэлхийгээр.зурж.элсэх хаяг дээр Монгол улсын хойд хэсгийн ойн гүн дэх 3 метр квадрат талбайд байрлах дэлхийн хамгийн алслагдсан Airbnbs байрладаг. Тус технологи нь оффлайн горимд ажилладаг тул уулын явган аялал, зуслан гэх мэт дата холболт хангалтгүй газруудад ашиглахад тохиромжтой. Одоогоор тус аппликейшнийг Монгол хэлийг оролцуулан 50 гаруй хэлээр 5 тэрбум гаруй хүмүүс өөрийн төрөлх хэлээрээ ашиглах боломжтой болсон. Энэхүү аппликейшнийг iOS болон Android төхөөрөмжүүдэд үнэгүй татаж авах мөн “ what3words.com ” хуудсаар онлайн газрын зургаар ашиглах боломжтой.
Онцгой байдлын үйлчилгээнд хяналт тавьдаг Монгол Улсын төрийн байгууллага болох ОБЕГ (“Онцгой байдлын ерөнхий газар”) утсаар дуудлага өгсөн хүмүүсийн байршлыг тогтоож, яаралтай тусламж үзүүлэхийн тулд “what3words” технологийг сүүлийн хэдэн жил хэрэглэж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж чадсан бодит түүхүүд гарсаар байна. Мөн 2016 онд шуудангийн хүргэлтийн үндэсний үйлчилгээний “Монгол Шуудан” ХК энэхүү хаягжилтын системийг өөрийн үйл ажиллагааны салшгүй хэсэг болгож, улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих ажлынхаа нэг хэсэг болгосон.
Монгол Улсын Ерөнхий Сайд Л. Оюун-Эрдэнэ: “Энэхүү шинэ түншлэл нь Монгол улсын инновацийг дэмжих мөн цахим шилжилтийг өргөжүүлэхэд бидний гаргасан ахиц дэвшилтэд түлхэц үзүүлж байгаа юм. Өргөн уудам нутагт маань хүн хоорондын холбоог хялбарчилж, өөрсдийн өвөрмөц соёлоо олон улсад сурталчлахад тус нэмэр болж байгааг харахад таатай байна. Бид засгийн газрын зорилт хөтөлбөрийн үр нөлөөг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэх шинэ боломжуудыг нээхийн тулд what3words-тэй хамтран ажиллахдаа баяртай байна.”
Дижитал Хөгжил, Харилцаа Холбооны Сайд Ням-Осорын Учрал: “Иргэд өөрийн чухал бичиг баримтын нэг болох хаягийн мэдээллээ зааж өгөх, эсвэл осол аваар, зөрчлийн байршлыг тодорхой өгөх боломжийг бүрдүүлэхийн тулд “what3words” технологийг манай төрийн үйлчилгээний нэг хэсэг болгон ашиглах зорилгоор олон арга замыг бид бий болгож байна. Монгол Улсын сая сая иргэд өдөр бүр e-Mongolia үйлчилгээнд хамрагддаг бөгөөд “what3words” буюу 3 үгт хаягжилтын технологи нь хаягжилтын нарийвчлал, хялбар байдлыг нэмэгдүүлэх юм.”
“Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх Захирал Бадамрайн Анхбаатар: “Монгол улс бол өвөрмөц хаягжилтын дэд бүтэцтэй, үзэсгэлэнтэй, өргөн уудам газар нутагтай улс юм. “what3words” нь үндэсний шуудан хүргэлтийн үйлчилгээг дэмжих бидний өдөр тутмын үйл ажиллагааны нэг хэсэг болсон бөгөөд бидний хамтын ажиллагааны цар хүрээ илүү нэмэгдэж буйд үнэхээр баяртай байна. “what3words” технологийг илүү олон цахим худалдааны бизнесийн байгууллагад нэвтрүүлснээр улс даяар жижиглэн худалдаачид, шуудан зөөгч, үйлчлүүлэгчдэд зориулсан хүргэлтийн үйлчилгээг сайжруулна гэдэгт итгэлтэй байна.”
Соёлын Сайд Чинбатын Номин: “Монгол улс бол соёл, түүхээр баялаг, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын өлгий нутаг юм. Бид улс орныхоо соёлын өвийн дурсгалтгазруудыг олох, тодорхойлох, сурталчлах энгийн бөгөөд найдвартай арга замыг бий болгох зорилгоор “what3words” компанитай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Ингэснээр жуулчид болон иргэд манай улсын хамгийн гайхалтай газруудад хялбархан хүрч очих, үзэх боломжтой болно гэсэн үг юм.”
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ: “Аялагчид Монгол улсад зочлохдоо онгон дагшин байгаль, тунгалаг гол мөрөн, цэлгэр хөндийгөөр зугаалахыг хүсдэг. Эдгээр газруудын байршлыг уламжлалт хаяг эсвэл шуудангийн кодоор тайлбарлахад тийм ч амархан байдаггүй. “what3words” компанийн шинэлэг технологийг нэвтрүүлснээр бид Монгол улс даяар аялал жуулчлалын гол байршлуудад “what3words” буюу 3 үгт хаягийг нэмж байна. Энэ нь аялагч нарт хүссэн газартаа төвөггүй хүрч очиход эрс өөрчлөлт авчрана гэдэгт бид итгэлтэй байна.”
“what3words” компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх Захирал Крис Шелдрик: “Надад өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын үзэсгэлэнт, алслагдсан газар нутгаар аялах аз тохиосон. Энэ нь алслагдсан гэр, говь цөлийн цэгийг нарийвчлан тодорхойлоход ямар хэцүү байдгийг би эхлээд өөрөө мэдэрсэн гэсэн үг юм. Тийм ч учраас манай технологи асар өргөн уудам, хаягжилтгүй газар нутагтай Монгол улсад бүрэн нийцсэн бөгөөд хаяг байршлаа энгийн, найдвартай аргаар тодорхойлох боломжийг бүрдүүлж байна. “what3words” технологийг Монгол улсын иргэдийн өдөр тутмын хэрэглээний үйлчилгээнүүдэд нэвтрүүлж байгаа бөгөөд бид тус улсад үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаадаа үнэхээр баяртай байна.”
“what3words” экосистем Монгол орны хүрээнд өсөн нэмэгдсээр байна. “Lonely Planet” мэргэшсэн аяллын хөтөч нь аялагчдад адал явдал, гэнэтийн учрал, жинхэнэ бодит байдлыг мэдрэх боломжийг олгохын тулд Монгол улс дахь хөтөчдөө “what3words” хаягуудыг нэмсэн.
Нийслэл хотын тэргүүлэх гарын авлага болох “Нийслэл хөтөч”, Ховд аймгийн аялал жуулчлалын газрын дотоодын аялагчдад зориулсан гарын авлага, Монгол улсын “Aяллын паспорт” гарын авлага зэрэг нь бүгд аялагчдад эх орныхоо хамгийн сайн сайхныг мэдрэхэд нь туслах зорилгоор “what3words” хаягуудыг ашигладаг. “Airbnb” компани Монголын нүүдэлчид, тэр дундаа олж очих уламжлалт хаяг байхгүй ойн захад буй Тайгын цаатан иргэдийг олоход дөхөм болгож “what3words” компанитай хамтран ажиллласан.