22/02/2018

Аялал зугаалгыг төлөвлөнө гэдэг хэзээ хэзээнээс илүү хялбар болжээ. Үүний зэрэгцээ хүмүүс амралтаар явсан ч интернет болон нийгмийн сүлжээнд ихээхэн цагийг өнгөрүүлсээр байна.

“Black Tomato Travel” аяллын групп “Зэрлэг байгальд аялцгаая” шинэ үйлчилгээндээ what3words-г ашиглаж байна. Тэд дэлхийн хаа нэгтээ, хэний ч үл мэдэх алс газарт аялагчдыг буулган үлдээдэг. Харин аялагчид тухайн газраас гарах арга замыг олох ёстой бөгөөд тусгай багийнхан алсын зайнаас тэдэнд хяналт тавьдаг ажээ.

● ТУРШААД ҮЗЭЭРЭЙ.
● Та эндээс гарах замаа олох явцдаа төөрч магадгүй…
● ТУЙЛ
● ШИРЭНГЭ
● ЦӨЛ
● waterfront.desired.slanted
● ДАЛАЙН ЭРЭГ

Аялагч бүрт 3 үгт хаяг бүхий нэвтрэх цэгүүдийн жагсаалтыг өгнө.
what3words нь алслагдмал газар ч ашиглах боломжтой, хэрэглэхэд хялбар офлайн навигацийн үйлчилгээг санал болгодог. what3words-с өмнө офлайн орчинд навигаци хийх цорын ганц арга нь уртраг, өргөргийн солбицлууд байсан бөгөөд эдгээр нь 16 орон бүхий цифр байдаг учраас нэг л тоо алдаж оруулахад аялагчдыг хол төөрүүлэх магадлал ихтэй.

Найдвартай офлайн навигацийн системийн тусламжтайгаар “Black Tomato”-гийн хэрэглэгчид өдөр тутмын стрессээс өөрсдийгөө бүрэн чөлөөлж байгалийн сайхныг мэдрэн, адал явдалд гарах боломжтой болжээ.

‘Зэрлэг байгалаар аялцгаая’ вебсайт-р зочлоорой, мөн Аялал жуулчлалд what3words-г хэрхэн ашиглах талаар илүү ихийг уншиж сонирхоорой.

what3words-ийг аялал жуулчлалд хэрхэн ашиглах талаар илүү ихийг олж мэдэх

“Black Tomato” болон what3words-н санал болгож буй адал явдалт аяллыг сонирхоорой.