Нутгийн иргэд мэт аялахыг хүсвэл “Lonely Planet” болон what3words-г сонгоорой. | what3words
15/02/2019

Монгол бол гайхамшигт орон. Монгол орны онгон зэрлэг байгаль, цэнгэг уст гол мөрнүүд, сүрлэг уулсын дундах хөндий аялагчдад жинхэнэ адал явдал, аяллын мэдрэмжийг төрүүлдэг.

Гэхдээ энэхүү адал явдлыг мэдрэхэд нь тийм ч амархан биш бөгөөд аялагчдын дунд Монгол орон аялаж очиход таатай бус гэгддэг гэхэд хэлсдэхгүй.

Хаягжилт зөвхөн хотууд болон томоохон сумдуудаар хязгаарлагдсан байдгаас гадна жуулчид монгол хэл мэдэхгүйн улмаас гудамж болон газрын нэрийг зөв хэлж ойлголцоход хүндрэл үүсдэг.

Үүний зэрэгцээ ихэнх нутгийн хүмүүс зүг чиг заахдаа гудамжны хаяг гэхээс илүүтэй барилга байгууламж, уул усаар баримжаалдаг.

Ийм ч учраас олон улсын аяллын хөтөч “Lonely Planet” Монголын хөтөч номынхоо шинэ хэвлэлд 3 үгт хаягуудыг нэмж оруулжээ.

Аялагчид одоо Дүнжингарав худалдааны төвийн хаалгыг ///тохойн.сүрлэг.нээх хаягаар, Хоргын тогоог ///буурал.аягаа.түших гэсэн 3 үгт хаягаар хайн, навигаци хийж очих боломжтой.

“Lonely Planet”-ийн редакцын захирал Том Холл “Бид аялагчдыг үргэлж хийж буй ажлынхаа цөм гэж үздэг бөгөөд what3words хэмээх шинэ технологи нь аялал жуулчлалын салбарт хувьсгал авчирна гэдэгт итгэлтэй байгаа учраас ‘Монголын хөтөч’ номынхоо шинэ хэвлэлд орсон газар бүрийн 3 үгт хаягийг нь оруулж байгаа.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Та бүхэн what3words-ийн тусламжтайгаар аялагчдын сэтгэл ханамжийг хэрхэн нэмэгдүүлэх, Small Luxury Hotels what3words-г хэрхэн ашиглаж байгаа талаар уншиж сонирхоорой.

what3words-г Аялал жуулчлалд хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй унших

what3words-г ашиглан жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлээрэй.

Олон улсын аяллын хөтөч “Lonely Planet” ‘Монголын хөтөч’ номондоо 3 үгт хаягийг оруулжээ.