
Аялал жуулчлалыг хялбар болгоорой
Төөрч будилсан зочид, сандарч бухимдсан дуудлага мөн заахад хэцүү газрын талаар санаа зовох хэрэггүй боллоо.
Зочид буудал болон аялал жуулчлалын компаниуд what3words-г ашиглан үйлчилгээний чанараа сайжруулж байна.


Сэтгэлд таатай үйлчилгээ
Зочид буудлуудын нэрс төстэй байх тохиолдолд зочид төөрч, буруу газар очих нь элбэг тохиолддог. Түүнчлэн , орох хаалгыг олох эсвэл зааж өгөхөд хүндрэлтэй байдаг.
3 үгтэй хаягаа зочиддоо хэлж өгснөөр тэд танай үүдийг хялбархан, саадгүй олж очно.

Олон хэлний сонголт
Гудамж, газрын нэрийг гадаад хэл дээр хэлэх амаргүй байдаг.
what3words-г одоогоор 36 хэл дээр ашиглах боломжтой тул 3 үгтэй ямар ч хаягийг өөр хэл рүү шууд шилжүүлнэ.

Офлайн навигаци
Алслагдмал далайн эрэг, нүд баясгам үзэсгэлэнтэй газруудын хаягийг тодорхой заах, олж очиход хамгийн хэцүү байдаг. what3words-г офлайн горимд ашиглах боломжтой тул аялагчид очих газар нь хичнээн зэлүүд байсан ч хялбархан олж чадна.

Очих газрын үүд, уулзах цэг, байгалийн үзэсгэлэнт газар бүрийн 3 үгтэй хаягийг хялбархан олно.

Зочид буудал, захиалгын вэбсайт болон аяллын хөтөч ном хаягийн мэдээлэлдээ 3 үгтэй хаягаа оруулдаг.
