what3words Нууцлалын Бодлого

(2023 оны Зургадугаар сард хамгийн сүүлд шинэчилсэн)

Энэхүү хувийн нууцлалын бодлогод (“ Бодлого ”) тодорхойлсон Боловсруулах үйл ажиллагаатай холбогдуулан Англи улсын Studio 301 Great Western Studios, 65 Alfred Rd, London, England, W2 5EU , хаягт бүртгэлтэй what3words Limited , (“ what3words ”, “ бид ” эсвэл “ бидний }” гэх) компани нь өөрөөр заагаагүй бол Хянагч байна.

Энэхүү Бодлого нь манай Вебсайтын зочид, манай Апликейшны хэрэглэгчид, бидний бизнесийн харилцагчид болон манай үйлчилгээний бусад хэрэглэгчид (хамтад нь, “ та ”) гэх) зэрэг байгууллагаас гадуур бидний харилцдаг хувь хүмүүст зориулагдсан. Энэхүү Бодлогоор тантай холбоотойгоор бидний цуглуулдаг Хувийн Мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулж, тухайн Хувийн Мэдээллийг бид хэрхэн зохицуулах талаар тайлбарладаг. Энэхүү Журамд Бодлогод ашиглах тодорхойлсон нэр томьёог доорх 9-р хэсэгт тайлбарлав.

Бид таны Хувийн Мэдээллийг хамгаалах үүрэг хүлээсэн. Бид танаас энэхүү Бодлоготой холбоотой аливаа асуулт, сэтгэгдэл, хүсэлтийг дуртайяа хүлээн авна. Та i dataprotection@what3words.com хаягаар и-мэйл бичин, бидэнтэй холбоо барих боломжтой.

Энэхүү Бодлого нь илүү дэлгэрэнгүй мэдээллийг агуулдаг ч бид таныг дараах чухал зүйлүүдийг мэдэж авахыг хүссэн:

  • Бид өөрсдийн онлайн үйлчилгээ -г үзүүлэхийн тулд – холбогдох хуулийн хүрээнд Хувийн Мэдээлэл агуулсан өгөгдлийг хүлээн авна. Гэсэн хэдий боловч ч бид онцгой байдлын албанд зориулан үүсгэсэн манай бүтээгдэхүүнийг апликейшныг ашигласнаас урган гарсан ямар нэгэн өгөгдлийг хүлээн авдаггүй (what3words Lite).

  • Бид таны хөдөлгөөнийг хянадаггүй (цаашид ч хянахгүй) – бид зөвхөн манай үйлчилгээг (тэгснээр ингэснээр бид танд холбогдох 3 үгтэй хаяг юмуу эсвэл байршил өгнө) ашиглан хайлт хийхдээ таны нээсэн/дарсан дөрвөлжин юмуу эсвэл 3 үгтэй хаяг дээрх өгөгдлийг л зөвхөн хүлээн авна.

  • Мөн бид өөрсдийн хэрэглэгч ба зочдын зан төлөвт дүн шинжилгээ хийхийн тулд өгөгдлийг бүхэлд нь ашигладаг (ба хувь хүний түвшинд хэзээ ч ашиглахгүй). Ихэнх онлайн үйлчилгээ үзүүлэгч нар шиг бид үүнийг ашигласнаар өөрсдийн вебсайт болон аппликейшн дээрх хэрэглэгчийн туршлагыг сайжруулж, үйлчилгээгээ сайжруулах боломжтой болдог.

  • Бид гуравдагч талуудыг танд бүтээгдэхүүн/үйлчилгээгээ сурталчлах боломжийг олгох зорилгоор тэдэнтэй ямар нэгэн мэдээллийг хуваалцдаггүй .

  • Бид what3words-ийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн сүлжээний вебсайтууд зэрэг бусад вебсайтад дижитал зар сурталчилгааны аян -ыг өрнүүлдэг. Манай Күүкий журам -д хэрвээ та хүсвэл тэдгээр сайтуудад сонирхолд тулгуурласан сурталчилгаанаас хэрхэн хасагдах тухай илүү мэдээлэл бий.

  • Бид зөвхөн өөрсдийн сонин мэдээнүүдээ таны зөвшөөрөлтэйгээр танд илгээх бөгөөд та хүссэн үедээ түүнээс хасагдаж болно.

  • Бид таны хувийн мэдээллийг худалдан борлуулдаггүй (Калифорнийн Хэрэглэгчийн Хувийн Нууцлалын Тухай Актын зорилго, зорилтын дагуу (CCPA)).

1. Бид ямар мэдээлэл цуглуулж эсвэл үүсгэдэг, бид үүнийг юунд ашигладаг, манай хуулийн үндэслэл юу вэ?

Энэ хэсэгт манай бүтээгдэхүүн, үйлчилгээ , эсвэл манай бүтээгдэхүүн, үйлчилгээний тодорхой онцлог тус бүртэй холбоотойгоор бидний бид цуглуулж эсвэл , үүсгэдэг Хувийн Мэдээлэл, бидний энэ мэдээллийг ашиглах зорилго, холбогдох мэдээлэл Боловсруулах ажиллагаатай холбоотой эрхзүйн үндэслэлийг тодорхойлдог.

(A) Манай бүтээгдэхүүнүүд онцгой байдлын албанд зориулагдсан

Хэрвээ та онцгой байдлын албанд зориулж бүтээсэн манай бүтээгдэхүүний (what3words Lite) хэрэглэгч бол бид таны талаар ямар нэгэн Хувийн Мэдээлэл цуглуулахгүй: илүү мэдээлэл авах бол холбогдох хувийн нууцлалын бодлогыг эндээс үзнэ үү.

Бид онцгой байдлын албанд (ба бусад байгууллагад) зориулж “FindMe” хэмээх өөр үйлчилгээг санал болгодог. Онцгой байдлын алба (эсвэл бусад байгууллагаас) танд зориулалтын “FindMe” холбоосыг илгээснээр та тэдэнд өөрийн 3 үгтэй хаягийн байршлыг хэлэх боломжтой болно. Хэрвээ та тань руу илгээсэн “FindMe” холбоосыг нээвэл бид таны талаар дараах Хувийн Мэдээллийг цуглуулна:

  • IP хаяг; ба

  • таны хайсан эсвэл буусан 3 үгт хаягийн байршил.

Энэхүү үйлчилгээг үзүүлэхийн тулд техникийн хувьд бид энэхүү мэдээллийг боловсруулна. Бид “FindMe” үйлчилгээг үзүүлэх зорилгоор энэхүү мэдээллийг боловсруулах хууль ёсны сонирхол -той.

(B) Манай вебсайтууд ба Аппууд

Та уг Вебсайтад зочлох эсвэл Аппыг ашиглах бол бид таны талаарх дараах Хувийн мэдээллийг цуглуулж болно:

  • таны хайсан болон буусан 3 үгтэй хаяг дээрх байршлууд (үүнд таны буруу бичиж хайсан хайлтууд орно);

  • хэрвээ та дуу хоолойн функцийг ашиглан 3 үгт хаяг хайвал аудио файлыг шууд устгадаг манай түнш Cerence -гийн нийлүүлдэг программ хангамжаар автоматчлагдсан аргаар аудио файлыг бичвэрт хувиргадаг. Манай үгийн жагсаалтаас 3 үгийн нийлмэл шиг сонсогддог таны хэлсэн 3 үгийн бичвэр файлыг бид хүлээн авна;

  • таны IP хаяг;

  • таны төхөөрөмжийн ID;

  • таны ашиглаж байгаа хөтөч, төхөөрөмж, үйлдлийн системийн төрөл (тухайлбал. Chrome хөтөч, Samsung төхөөрөмж ба Android үйлдлийн систем);

  • хандуулагчийн талаарх мэдээлэл (аль вебсайтаас хандсан, жишээ нь хайлтын систем гэх мэт);

  • цагийн бүс;

  • хэрэглэгчийн тохиргоо (хэл гэх мэт);

  • тухайн Вебсайт болон Апликейшн дээр таны зочилсон хуудас /хийсэн үйлдлүүд, холбогдох өдөр ба цагууд;

  • таныг болон бусдыг Вебсайт ба Апликейшнуудтай хэрхэн харилцахтай холбоотой статистикийн мэдээллийг нэгтгэдэг;

  • хэрэв та Аппликейшн дээрх зургийн функцийг ашиглахаар сонгосон бол таны авсан зураг дээрх 3 үгтэй хаяг (таны авсан зураг өөрөө биш) таны авсан зураг дээрх 3 үгтэй хаяг болон (хэрэв хамааралтай бол) “хуваалцах” товчлуур дарагдсан эсэх (хэрэв хамааралтай бол);

  • хэрвээ та what3words хэрэгслүүд эсвэл what3words сургалтын үйл ажиллагаа зэрэг манай Вебсайт дээр байгаа материалуудыг татахаар сонголт хийсэн бол таны бидэнд өгөхөөр сонгосон холбогдох бүртгэлийн маягтаар хүссэн таны нэр, имэйл хаяг болон аливаа бусад мэдээлэл; ба

  • хэрвээ та асуулт асуух, асуудлыг мэдэгдэх эсвэл өөр шалтгаанаар бидэнтэй холбогдвол (тухайлбал манай Intercom мессежийн платформ ашиглан), таны нэр, холбоо барих мэдээлэл, таны бидэнтэй холбоотой тантай харилцах холбоо харилцааны мэдээлэл.

Бидний энэхүү мэдээллийг цуглуулж буй зорилго:

  • таны хүсэн хүлээж байсан үйлчилгээг үзүүлэх (3 үгтэй хаягийг координат руу эсвэл урвуугаар хөрвүүлэх);

  • (зөвхөн дуу хоолойн хайлтын функцэд зориулж) автоматчлагдсан аргаар аудиог бичвэрт хөрвүүлэхийг зөвшөөрөх;

  • манай вебсайт эсвэл Апликейшнууд дээрх контентоо танд болон таны төхөөрөмжид хамгийн үр дүнтэй байдлаар хүргэх;

  • таны хэрэгцээнд илүү таарах хайлтын дүнг гаргах зэргээр өөрсдийн богино хугацаанд олгодог үзүүлдэг үйлчилгээнүүдээ сайжруулах;

  • та болон бусад хэрэглэгчид манай үйлчилгээтэй хэрхэн харилцдаг гэдгийг ойлгох замаар урт хугацаанд олгодог үйлчилгээнүүдээ сайжруулах. Бид хэрэглэгч болон зочдынхоо зан төлөвийг бүхэлд нь шинжилдэг бөгөөд хэзээ ч хувь хүний түвшинд шинжилгээ хийдэггүй – өөрөөр хэлбэл энэ нь бид үйлчилгээнийхээ гүйцэтгэлийг хэмжихийн тулд нэгдсэн тоо гаргаж авна авдаг гэсэн үг юм;

  • таны Аппликэйшн болон эсвэл Вебсайтыг эсвэл Аппыг хэрхэн ашиглаж байгаад үндэслэн таны хэрэгцээнд хамгийн их таарах тэдгээр платформуудын функцүүдийн талаар танд зөвлөмж өгөх;

  • үйлчилгээнд орсон аливаа чухал өөрчлөлтүүдийн талаар танд мэдэгдэх;

  • Вебсайтаас таны татахаар сонгосон материалуудыг танд илгээх;

  • таны асуултад хариулах, мэдээлсэн аливаа асуудал болон/эсвэл маргааныг тайланг шийдвэрлэх, үйл ажиллагааны гүйцэтгэлийн сайжруулалт хийх; ба

  • өөрсдийн хуулиар хүлээсэн эрхийг үүсгэх, хэрэгжүүлэх, хамгаалахын тулд холбогдох хуулиар хүлээсэн хууль ёсны ба зохицуулалтын үүргүүдээ дагаж мөрдөх.

Таны хүсэн хүлээж байгаа үйлчилгээг үзүүлэхийн тулд бид өөрсдийн Вебсайт болон Апликейшнаар дамжуулан цуглуулсан Хувийн Мэдээллийг Боловсруулах хууль ёсны ашиг сонирхолтой байхыг эрмэлзэнэ. Түүнчлэн бид Үйлчилгээ бүрийг хэрхэн хэрэглэдэгт ашиглаж буйд дүн шинжилгээ хийх, илүү сайн ойлгохын тулд Хувийн Мэдээллийг боловсруулах хууль ёсны сонирхолтой болно. Манай дүн шинжилгээний күүкийг ашиглах замаар Хувийн мэдээллийг цуглуулах үед сан газар бид Боловсруулахаас өмнө танаас урьдчилсан зөвшөөрөл авдаг (та хүссэн үедээ та зөвшөөрлөө татаж авч болно) – доорх D хэсгийг үз. Мөн бид хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Хувийн Мэдээллийг боловсруулна.

(C) what3words Бүртгэл ба Хадгалсан Байршлууд

Хэрвээ та манай Вебсайт эсвэл Апликейшнд бүртгүүлэх сонголт хийсэн бол бид таны талаарх дараах Хувийн Мэдээллийг цуглуулна:

  • таны нэр;

  • таны имэйл хаяг эсвэл, хэрвээ та үүнийг нэвтрэхдээ ашиглахаар сонгосон бол таны гуравдагч талын нууцлал (тухайлбал таны Google, Apple эсвэл Facebook ID);

  • танай улс; ба

  • таны сонгосон what3words бүртгэлийн нууц үг.

Та манай Нөхцөлүүд -эд заасанчлан what3words бүртгэл эзэмшигч болохын тулд тодорхой насны доод хэмжээний шаардлагыг хангасан байх ёстойг санаарай.

Та уг Вебсайт эсвэл Апликейшныг хэрэглэхийн тулд ямар нэгэн мэдээллийн алийг нь ч бидэнтэй хуваалцах шаардлагагүй бөгөөд харин гэхдээ та “Хадгалсан Байршлууд” гэх зэрэг тодорхой функцүүдийг ашиглахын тулд бүртгэгдсэн бүртгэлтэй эзэмшигч байх шаардлагатай. “Хадгалсан байршлууд” функц нь зарим харьяаны хэрэглэгчдийг 3 үгт хаягаа хадгалж, шошголсноор (тухайлбал “гэр” эсвэл “ажил”) бид тэдгээрийг хадгалдаг (таны бүртгэлийн мэдээлэлтэй хамт) учраас та тэдгээрт хүссэн үедээ нэвтэрч чадна. Түүнчлэн Та өөрийн бүртгэл дотроосоо “Хадгалсан Байршлууд”-ыг хүссэн үедээ устгах эсвэл бүртгэлээ бүрэн устгах сонголт танд бий.

Та “Хадгалсан Байршлууд” шошгоны бичвэрийг өөрөө сонгох учраас манай Болзол ба Нөхцөлүүд дотор бидний мөрддөг дараах дүрэм бий: өөрийн шошгодоо бусад хүмүүсийн (бусад хүмүүсийн нэрс зэрэг) хувийн мэдээлэл эсвэл эрүүл мэндийн зэрэг аливаа хувийн чухал эмзэг мэдээллийг бүү хадгал. Хэдийгээр энэ нь манай нөхцөлүүдийг зөрчиж байгаа үйлдэл болох боловч өөр хэн нэг хүн өөрийнхөө шошгод тантай холбоотой хувийн мэдээллийг оруулчих багтаах боломжтой: жишээлбэл, хэрвээ танай нэг найз таны нэрийг шошго болгон, нэг байршлыг хадгалжээ. Та найз/гэр бүлийн гишүүндээ манай нөхцөлүүдийг хүндэтгэж, тантай холбоотой мэдээллээр байршил хадгалахгүй байхыг хүссэнээр ийм зүйл тохиолдох магадлалыг бууруулж чадна. Мөн түүнчлэн доорх 6-р хэсэгт тодорхойлсон эрхээ та эдэлж болно.

Та өөрийн үүсгэсэн “Хадгалсан байршлууд”-ын жагсаалтад нэвтрэх эрхийг идэвхжүүлэхийн тулд та хэн нэгний имэйл хаягийг оруулж байгаа бол ийм зорилгоор имэйлийг ашиглах зөвшөөрлийг эзнээс нь авсан эсэхээ нягтлаарай. Тэдгээр имэйл хаягуудыг нь зөвхөн хүлээн авагчийг баталгаажуулах зорилгоор л манай системд шифрлэгдэн, хадгалагддаг; хэрвээ хүлээн авагч тэр тухайн холбоосыг нээхгүй бол тэр тухайн имэйл хаягийг манай системээс 7 хоногийн дотор багтааж устгана.

Та төхөөрөмжүүдийнхээ тохиргоо мэдэгдэл хүлээн авахаар сонгосон бол маркетинг, сурталчилгааны, бүтээгдэхүүний онцлогтой холбоотой хадгалсан байршил зэрэг мэдэгдлүүдийг хүлээн авах боломжтой. Жишээлбэл, хэн нэгэн таныг ямар нэг жагсаалт дагахыг урьсан эсвэл хэн нэгэн таны дагаж буй жагсаалтыг шинэчилсэн бол Танд мэдэгдэл ирнэ гэсэн үг. Та хүссэн үедээ төхөөрөмжийнхөө тохиргооноос мэдэгдэл хүлээж авах сонголтыг өөрчлөх эсвэл бүр идэвхгүй болгох боломжтой.

Бид өөрсдийн үзүүлдэг үйлчилгээнүүдийг урт хугацаанд сайжруулахын тулд “Хадгалсан Байршлууд”-тай холбоотой нэгтгэсэн өгөгдөлд (тухайлбал, бүх хэрэглэгчтэй холбоотой, хэзээ ч хувь хэрэглэгч биш) дүн шинжилгээ хийдэг (жишээлбэл, хэдэн хүн “гэр” гэдэг үгийг шошго болгон хэлж байна, шошгондоо хүмүүс ямар хэлийг ашиглаж байна гэх мэт).

Манай үйлчилгээг хэрхэн ашиглаж байгаа, үйлчилгээнийхээ чанар ба хангалтыг сайжруулах талаар илүү хэрхэн сайтар ойлгуулах талаар what3words бүртгэл эзэмшигчийн хувиар таны бидэнд өгсөн холбогдох Хувийн Мэдээлэлд дүн шинжилгээ хийх хууль ёсны сонирхолтой гэж бид үзлэг. Дээр дурдсан Хувийн Мэдээллийг өөр бусад зорилгоор боловсруулах бидний эрхзүйн үндэслэл нь тантай хийсэн манай гэрээний гүйцэтгэлд (манай Болзол ба Нөхцөлүүд ) шаардлагатай.

(D) Күүкийнүүд

Таныг бусад хэрэглэгчдээс ялгахын тулд бид күүкий болон түүнтэй ижил технологийг ашиглаж болно: тухайлбал ингэснээр бид Апликейшн болон Вебсайт хоёрын ажиллагааг хооронд нь ялгаагүй нэгэн жигд байлгах болон хэрэглээний талаарх нэгтгэсэн өгөгдөл мэдээнд дүн шинжилгээ хийх боломжтой (жишээлбэл, манай Вебсайтад нэгээс дээш удаа хэдэн хүн зочилж байна гэх мэт). Үүнээс гадна бид дижитал сурталчилгааны аяны амжилтыг хэмжих, нийгмийн сүлжээний сайтууд дээрх өөрсдийн сурталчилгааны аяныг үзэгчтэй болгох боломж олгох зорилгоор күүкийг ашиглаж болно.

Эдгээр зорилгоор бид таны тухай дараах Хувийн Мэдээллийг цуглуулж болно: танд харуулсан хуудас эсвэл дэлгэцэн дээр харуулсан манай сурталчилгааны болон агуулгын бүртгэл ба тухайн агуулга эсвэл сурталчилгаатай таны харилцсан аливаа бүртгэл.

Тодорхой күүкийний талаар нэмэлт мэдээлэл авах бол манай Күүкийний Бодлогыг үзнэ үү. Бид үйлчилгээгээ танд үзүүлэхийн тулд тэдгээр күүкийг ашиглан хууль ёсны сонирхолтой байна гэж үздэг чухал күүкийнээс бусад мэдээлэл Боловсруулах урьдчилсан (тэр зөвшөөрлөө та хүссэн үедээ буцааж болно) зөвшөөрөл авсан тэдгээр Күүкийг бид ашигладаг.

(E) Сонин

Хэрвээ та манай имэйлээр хүлээн авах боломжтой сонинд (та эндээс } захиалж болно), бүртгүүлсэн бол бид танаас дараах Хувийн Мэдээллийг цуглуулж болно:

  • таны нэр; ба

  • таны имэйл хаяг ба/эсвэл холбоо барих бусад мэдээлэл.

Бид таны зөвшөөрлийг хүлээн авсан үед л сонингоо илгээдэг ба та аль ч үед имэйл харилцааны доод хэсэгт байрлах захиалгаа цуцлах холбоосыг дарж эсвэл dataprotection@what3words.com -руу имэйл илгээн ийм харилцаа холбоог хүлээн авахыг зогсоож болно. Бид өөрсдийн имэйл аяны амжилтыг хэмжих болон үйлчилгээний нэгдмэл байдлын статистикийг эмхэтгэх зорилгоор (жишээлбэл, захиалгат сонины имэйлийг хэдэн хүн нээж байна гэх мэт) өөрсдийн имэйл доторх пиксел шошгыг ашиглаж болно. Бид хүлээн авагчийг холбогдох мэдээллээр үргэлжлүүлэн хангахын тулд манай имэйлтэй харилцахтай холбоотой дүн шинжилгээний мэдээллийг цуглуулах хууль ёсны сонирхолтой гэж өөрсдийгөө үздэг.

(F) w3w.community ба Бета Туршигчид

Хэрвээ танд what3words бүртгэл байгаа бол та манай w3w.community дэлхийн дэмжигчдийн хамт олонд нэгдэх сонголт хийж болно. Та what3words Бета Туршигчийн хөтөлбөрт эндээс нэгдэж болно, ингэснээр бид what3words бүтээгдэхүүнийг хянах зорилгоор тантай холбогдоно. Тухай бүрт, бид таны тухай дараах Хувийн мэдээллийг цуглуулж болно:

  • таны нэр;

  • таны имэйл хаяг ба холбоо барих бусад мэдээлэл;

  • таны бидэнд өгөхөөр сонгосон/хүсэлт гаргасан бүртгэлийн маягтын бусад мэдээлэл;

  • манай w3w.community форум дээрээс эсвэл өөр хэлбэрээр бидэнтэй нийтлэл хуваалцах сонголт хийсэн бичвэр, зураг, видео, бусад агуулгыг багтаасан хэрэглэгчийн агуулга; болон

  • w3w.community (тухайлбал таны нийтлэлийн түгээмэл байдал).

Таны нийтэлсэн хэрэглэгчийн нийтлэл интернетэд байгаа хүн бүрт харагдана гэдгийг санаарай.

Хувийн мэдээлэл боловсруулах нь w3w.community-ийг эндээс Бета туршигчдыг ( эндээс бидэнтэй байгуулсан гэрээний гүйцэтгэл -д шаардлагатай). Бид та болон бусад хэрэглэгчидтэй үйлчилгээгээ хэрхэн харилцах талаар ойлгохын тулд хэрэглэгчийн мэдээллийг боловсруулах ба бид урт хугацаанд үзүүлж буй үйлчилгээгээ сайжруулах зорилгоор хууль ёсны сонирхолтой гэж үздэг.

w3w.community-ийн гишүүний хувьд бид нийтийн форумд агуулга/туршлагаа хувьчлах, нийтийн үйл ажиллагаанд бидний зүгээс таныг шагнах (тухайлбал манай нөхцөлүүд -эд хамаардаг виртуал цэгүүд), таны хамгийн их сонирхдог гэж бидний бодож байгаа агуулгын төрөл ба маркетингийн материалуудыг (хэрвээ та маркетингийн материал хүлээж авахыг зөвшөөрсөн бол) хүргэх боломж олгодог. Бид энэхүү боловсруулалтад хууль ёсны ашиг сонирхолтой учраас w3w.community дээрх таны туршлагыг сайжруулж чадна

(G) what3words API

Хэрвээ та what3words аппликэйшний программын харилцах хэсэгт энд (“ API ” гэх) бүртгүүлсэн бол, бид дараах Хувийн мэдээллийг цуглуулж болно:

  • таны нэр;

  • таны имэйл хаяг ба холбоо барих бусад мэдээлэл;

  • таны сонгосон бүртгэлийн нууц үг;

  • таны мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдох мэдээлэл (тухайлбал таны албан тушаал ба салбар);

  • манай төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч Stripe бидний өмнөөс таны төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж хадгалдаг;

  • API дуудлага бүрийн агуулга (тухайлбал хайсан 3 үгт хаяг) ба дуудлагын цагийн тамга;

  • API түлхүүр (API-д дуудлага өгч буй хэрэглэгч/программыг баталгаажуулахад ашигладаг тусгай тодорхойлогч түлхүүр);

  • API дуудлага хийсэн IP хаяг; ба

  • хэрвээ та дуу хоолойн API-г ашиглавал аудио файлыг шууд устгадаг манай түнш, Speechmatics , -ийн нийлүүлдэг программ хангамжаар автоматчлагдсан аргаар аудио файлыг бичвэрт хувиргадаг. Манай үгийн жагсаалтаас 3 үгийн нийлмэл шиг сонсогддог таны хэлсэн 3 үгийн бичвэр файлыг бид хүлээн авна.

Бид манай онцгой байдлын үйлчилгээний хэрэглэгчийн хийсэн API дуудлага хийсэн API дуудлага эсвэл IP хаягийн агуулгыг цуглуулахгүй болохыг санаарай.

Энэхүү мэдээллийг ашиглах бидний зорилго бол таны хүсэн хүлээж байгаа үйлчилгээг үзүүлэх (3 үгт хаягийг координат руу хувиргах, буцааж хөрвүүлэх), үйлчилгээний төлбөр авах, үйлчилгээг хэрхэн ашиглахад дүн шинжилгээ хийх, илүү сайн ойлгох, бид тантай холбогдвол (тухайлбал эргэх холбоо) бид танд илүү холбоотой туршлагыг үзүүлэх юм. Бид API эсвэл түүнтэй ижил үйлчилгээтэй холбоотой мэдээллийн шинэчлэлийн талаар тухай бүрт мэдээлэх зорилгоор холбогдож болно.

Үйлчилгээгээ үзүүлэх, төлбөр хүлээн авахын тулд Хувийн мэдээллийг боловсруулахад бидний байгуулсан гэрээний гүйцэтгэл -ийг ( эндээс ) үзэхэд шаардлагатай. API-ийн хэрэглээнд дүн шинжилгээ хийхтэй холбоотойгоор бидний үйлчилгээг хэрхэн ашиглаж сайжруулахыг илүү сайн ойлгох хууль ёсны сонирхол -той гэж бид үздэг.

(H) Манай Байгууллагын багц

Бид өөрсдийн байгууллагын багцыг өөрсдийн бүтээгдэхүүн ба аппликэйшндээ 3 үгт хаягийг координат руу хөрвүүлэх (буцаан хөрвүүлэх) боломжийг бид түншүүдтэй олгодог. Энэ технологийг түншүүдийн өөрсдийн сервер дээр байршуулна, харин бид энэхүү хэрэглээнээс Хувийн мэдээллийг хүлээн авдаггүй.

(I) Бизнесээс бизнес рүү маркетинг ба манай бизнесийн хэрэглэгч/түншүүд

what3words-ийн ирээдүйн эсвэл одоогийн хэрэглэгчийн/бизнесийн харилцагчийн хувьд бид дараах Хувийн мэдээллийг цуглуулж болно:

  • таны нэр, имэйл хаяг ба утасны дугаар;

  • таны мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдох мэдээлэл (тухайлбал таны албан тушаал ба салбар);

  • таны эзэмшдэг эсвэл төлөөлдөг бизнесийн нэр ба хаяг; ба

  • бусад вебсайтад (тухайлбал нийгмийн сүлжээний вебсайтууд) таны нийтэлсэн агуулга.

Ирээдүйн бизнесийн хэрэглэгч/түншүүдэд бид энэхүү мэдээллийг танаас шууд эсвэл LinkedIn зэрэг олон нийтэд нээлттэй эх сурвалжаас цуглуулж болох ба орон нутгийн ямарваа нэг хязгаарлалтын дагуу энэхүү мэдээллийг ашиглан танд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл өгөх болон түншлэл үүсгэх боломжийн талаар хэлэлцэх зорилгоор тантай шууд холбоо барьж болно. Хэрэв бид танд хандсаны дараа бидэнтэй холбогдохыг хүсвэл эргэлзэж тээнэгэлзэлгүй бидэнд мэдэгдээрэй. Одоо байгаа бизнесийн хэрэглэгч/түншүүдийн хувьд бид гэрээгээр хүлээн өөрсдийн үүргээ биелүүлэх зэрэг бизнесийн захиргааны зорилгоор энэхүү мэдээллийг ашиглана.

Ирээдүйн бизнесийн хэрэглэгч/түншүүдтэй холбоотойгоор энэхүү мэдээлэл боловсруулах манай эрхзүйн үндэслэлд орон нутгийн хуулиар шаардсан таны зөвшөөрөл эсвэл бизнесийн хэрэглэгч/түншүүдэд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах хууль ёсны сонирхол байх шаардлагатай байснаар бизнесийн харилцааг хадгална. Одоогийн бизнесийн харилцагч/түншүүдтэй холбоотойгоор Хувийн мэдээллийн холбогдох боловсруулалтыг тантай хийсэн гэрээний гүйцэтгэл д шаардлагатай.

(J) what3words-ийг өргөжүүлэх

Тухай бүрт бид судалгаа эсвэл өрсөлдөөн явуулна (орон нутгийн хууль тогтоомжийн шаардлагыг хангах ёстой). Хэрвээ та оролцох сонголт хийсэн бол бид таны тухай дараах Хувийн мэдээллийг цуглуулна: таны биеийн байцаалтын мэдээлэл (тухайлбал нэр ба иргэншил), таны холбоо барих мэдээлэл (имэйл хаяг ба утасны дугаар), таны мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл (тухайлбал таны албан тушаал ба салбар) бидэнтэй харилцах мэдээллийн агуулга (тухайлбал таны судалгааны хариулт ба өрсөлдөөний оруулга). Бид энэхүү мэдээллийг ашиглан судалгаанд таны санал хүсэлтийг авах, тэмцээн явуулах, ялагч болбол мэдэгдэхэд ашиглана. Бид таны Хувийн мэдээллийг зөвхөн таны урьдчилсан зөвшөөрөл авсны үндсэн дээр (хүссэн үедээ та татгалзаж болно) боловсруулах зорилгоор ашиглана.

хэрэв та манай арга хэмжээнд оролцох сонголт хийвэл бид таны зургийг (гэрэл зургаар эсвэл дүрс бичлэгээр) бид үйлчилгээгээ сурталчлах/оролцогч болон бусад талуудад материал/бүртгэл үүсгэх зорилгоор авч болно. Арга хэмжээнээс урьдчилан зөвшөөрөл авах боломжтой. Эс бөгөөс (орон нутгийн хууль тогтоомжид нийцүүлэх), бид дүрс авах/зураг авах ба өөр сонголт байгааг танд мэдэгдэнэ. Та үргэлж dataprotection@what3words.com руу имэйл бичиж (зөвшөөрлөөсөө татгалзах) хасагдаж болно. Бид бизнесээ өсгөхийн тулд арга хэмжээний дүрс бичлэг/фото зургийг авах хууль ёсны сонирхол -той.

хэрвээ та бидэнд what3words-ийн үйлчилгээг ашигласан түүхээ өгүүлэх эсвэл энэ талаар бусад вебсайтуудад (тухайлбал нийгмийн сүлжээний сувгууд) нийтлэхээр холбогдвол, бид таны тухай дараах Хувийн мэдээллийг цуглуулна: таны биеийн байцаалтын мэдээлэл (тухайлбал нэр ), таны холбоо барих мэдээлэл (имэйл хаяг), бидэнтэй харилцах мэдээллийн агуулга (тухайлбал what3words ашиглан аврах ажиллагаа хийсэн таны түүх). Бид үүнийг өөрсдийн дотоод хэрэгцээний зорилгоор what3words-ийн хэрэглээний зураг болгон цуглуулдаг учраас үүнийг хийх хууль ёсны сонирхол бидэнд бий. Хэрвээ бид тантай холбогдож, та өөрийн түүхийг дижитал эсвэл хэвлэмэл хэлбэрээр хуваалцах сурталчилгааны аян -д оролцохоор зөвшөөрсөн бол бид энэхүү мэдээллийг тантай холбогдох, таны зөвшөөрсөн хэлбэр ба сувгаар таны түүхийг хуваалцахад ашиглана. Бид зөвхөн танаас урьдчилан авсан зөвшөөрлийн (та хүссэн үедээ татгалзаж болно) дагуу таны Хувийн мэдээллийг боловсруулна.

(K) Өрсөлдөхүйц ажил горилогч

Хэрэв та what3words-д ажиллахыг горилон өргөдөл гаргасан бол бид боловсон хүчин ажилд авах ажиллагааны хүрээнд бид таны тухай дараах Хувийн мэдээллийг цуглуулж болно: (таны олгохоор зөвшөөрсөн) таны холбоо барих мэдээлэл, CV, нэмэлт мэдээлэл, ярилцлага болон бусад даалгаврын хүрээнд цуглуулсан мэдээлэл, ярилцлагын видео бичлэг болон таны өмнөх ажил олгогч, агентлагуудаас гаргасан тодорхойлолт зэргийг цуглуулж болно.

Бид энэхүү Хувийн мэдээллийг өргөдлийг хянах, холбоо барих, өргөдөл гаргагчтай харилцах, ярилцлага хийх зорилгоор боловсруулдаг.

Хэрэв таны өргөдөл хүсэлт амжилттай болсон бол боловсон хүчин ажилд авах ажиллагааны хүрээнд цуглуулсан аливаа холбогдох мэдээллийг таны хувийн хавтаст шилжүүлэн таны ажиллах хугацааны турш хадгална. Хэрэв таны өргөдөл хүсэлт амжилтгүй болбол бид боловсон хүчин ажилд авах ажиллагаа дууссанаас хойш 18 сарын дотор мэдээллийг автоматаар устгана. Энэхүү боловсруулалт нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх (ялангуяа холбогдох хөдөлмөр эрхлэлтийн тухай хуультай холбоотойгоор) ба бидэнтэй гэрээ (хөдөлмөрийн гэрээ) байгуулахаас өмнө алхмуудад шаардлагатай. Мөн бид өөрсдийн эрх ашгаа хамгаалах, эрхээ эдлэхэд энэхүү Хувийн мэдээллийг боловсруулж, түүнийг хийх хууль ёсны сонирхол бидэнд бий.

2. Хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задлах

Бид энэхүү Журамд заасан зорилгоор, холбогдох хуулийн дагуу таны Хувийн мэдээллийг бусад байгууллагуудад задална. Ялангуяа бид шууд маркетинг хийх зорилготой гуравдагч талуудад тантай холбоо барих мэдээллийг хэзээ ч өгөхгүй.

Бид таны Хувийн мэдээллийг дараах хүлээн авагч эсвэл хүлээн авагчийн ангилалтай хуваалцаж болно:

  • манай хамтрагч ба охин компаниуд;

  • what3words эсвэл түүний аливаа хөрөнгийг худалдан авч байгаа үед тухайн худалдан авагч;

  • гуравдагч тал түүнийг хуулийн дагуу хийж, шаардлагатай бол хуулиар олгогдсон эрхээ үүсгэх, эдлэх, хамгаалах нөхцөлд;

  • нягтлан бодогчид, аудиторууд, хуульчид ба мэргэжлийн зөвлөхүүд зэрэг гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчид;

  • бидэнтэй хамтран ажилладаг хараах бус гүйцэтгэгч ба гадна зөвлөхүүд;

  • өгөгдөл хост хийгч компаниуд (тухайлбал Amazon Web Services ба Google Cloud );

  • CRM шийдэл олгогчид (тухайлбал Salesforce ба Hubspot );

  • манай үйлчилгээг хэрхэн ашигладгийг ойлгоход бидэнд тусалдаг дата аналитик үйлчилгээ үзүүлэгчид (тухайлбал Mixpanel , Google Firebase болон Google Analytics ) манай дижитал сурталчилгааны аяны амжилтыг хэмжих (тухайлбал Facebook );

  • хэрвээ та манай дуу хоолойгоор хайх функцийг ашиглаж байгаа бол яриа таних программ хангамж нийлүүлэгч (автоматчлагдсан аргаар аудио файлыг бичвэр файл руу хөрвүүлэх): Cerence (Аппад Хувийн нууцлалын журам ) ба Speechmatics (API-ийн Хувийн нууцлалын журам )-г үз;

  • төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч (тухайлбал Stripe ( Хувийн нууцлалын журам үз) манай API ашиглах төлбөрийн мэдээллийг оруулсан бол);

  • бусад МТ үйлчилгээ үзүүлэгч (тухайлбал Бизнест зориулсан G Suite , Вебсайтад зочилсон зочинтой харилцах харилцааг Intercom , дотоод харилцаанд бидний ашигладаг Slack Tribe бол w3w.community )-д нийтийн платформын үйлчилгээ үзүүлэгч;

  • хэрвээ та Alexa-идэвхжүүлсэн төхөөрөмж дээр манай бүтээгдэхүүнийг ашигладаг бол, Amazon өөрийн Alexa платформоор дамжуулан Хувийн мэдээллийг цуглуулж, тэр мэдээллийг өөрийн ( Хувийн нууцлалын мэдэгдэлд ) ашиглана;

  • Манай вебсайтын зураглалын үйлчилгээ үзүүлэгч: Mapbox ( Хувийн нууцлалын журам үз), Google Газрын зураг ( Хувийн нууцлалын журам )үз, Esri Maps ( Хувийн нууцлалын журам )үз, Open Street Газрын зураг ( увийн нууцлалын журам )үз, TomTom ( увийн нууцлалын журам )үз; мөн

  • Манай аппын газрын зургийн үйлчилгээ үзүүлэгч: Google Газрын зураг ( Хувийн нууцлалын журам )үз.

Таны Хувийн мэдээлэлд Мэдээлэл өгөгдөл боловсруулагч байгууллагаар боловсруулалт хийлгэж байгаа тохиолдолд бид тэднээр өгөгдөл хамгаалах хууль тогтоомжийн зохих шаардлагуудыг хангах өгөгдөл боловсруулалтын нөхцөлүүдийг мөрдүүлж таны хувийн мэдээллийг зөвхөн өөрсдийн зааврын дор боловсруулалт хийлгэдэг.

3. Бид таны Хувийн мэдээллийг хаана хадгалж хааш нь шилжүүлдэг вэ

Энэхүү журамд заасан Хувийн мэдээлэл боловсруулах зорилгоор танаас авсан хувийн мэдээллийг Европын Эдийн Засгийн Бүсийн (“ ЕЭЗБ ”) гадна оршдог улсад шилжүүлэн хадгалж болно. Үүнийг дээрх 2-р хэсэгт жагсаасан Хувийн мэдээлэл хүлээн авагчийн нэг эсвэл бидний нийлүүлэгч байгууллагын аль нэгний дор ЕЭЗБ-ийн гадна ажилладаг ажилтнууд боловсруулж байж болно. ЕЭЗБ-ийн гадна оршдог улсуудын хуулиуд нь Хувийн мэдээлэлд ЕЭЗБ-ийн дотор байдаг хуулиудад заасан төвшний хамгаалалт олгодоггүй байх боломжтой. Ийм тохиолдолд бид тухайн мэдээллийг холбогдох өгөгдөл хамгаалалтын хуулиудын дагуу дамжуулах тал дээр зохих хамгаалалтын арга хэмжээг авна. GDPR буюу Мэдээлэл хамгаалах ерөнхий журам үйлчилдэг хүмүүсийн Хувийн мэдээллийн хувьд бид холбогдох Хувийн мэдээллийг Европын Комиссоос Хувийн мэдээллийг хамгаалахад хангалттай төвшний хамгаалалт үзүүлдэг гэж тодорхойлсон улс орнуудад шилжүүлэх эсвэл бид Хувийн мэдээлэл хүлээн авагчтай Стандарт Гэрээний Заалт (Европын Комиссоос баталсан) байгуулна гэсэн үг юм.

4. Мэдээллийг аюулгүй байлгах

Бид таны Хувийн мэдээллийг гэнэтийн эсвэл хууль бус устгал, алдагдал, өөрчлөлт, зөвшөөрөлгүй задруулах, зөвшөөрөлгүй нэвтрэх, боловсруулалтын бусад хууль бус эсвэл батлагдаагүй хэлбэрээр холбогдох хуулийн дагуу хамгаалахад чиглэсэн техникийн аргаж хэмжээ болон байгууллагын аюулгүй байдлын арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Жишээ нь бид HTTPS олгох замаар what3words уруу орох болон түүнээс гарах холбоо харилцааг шифрлэдэг. Манай системүүд нь Лондон хотод Amazon дэд бүтэц дээр хостлогдсон файрволл бүхий Хувийн Виртуал Үүлээр хамгаалагдсан байдаг бөгөөд бид хувийн мэдээлэлтэй харьцах тал дээр нарийн дотоод журмуудыг мөрдөж өөрсдийн дэд бүтэц, серверийн аюулгүй байдлыг тогтмол хянан ажилладаг. Харамсалтай нь интернетээр мэдээллийг дамжуулах нь бүрэн аюулгүй биш учраас ямар нэгэн өгөгдөл дамжуулалтын эрсдэлийг та өөрөө хариуцах ба харин бид зөвшөөрөлгүй нэвтрэхээс урьдчилан сэргийлэх оролдлого хийхийн тулд хатуу чанд хамгаалалтын онцлог арга хэмжээг ашиглана.

5. Бид таны хувийн мэдээллийг хир удаан хадгалдаг вэ

Бид таны хувийн мэдээллийг цуглуулах болсон зорилгоо биелүүлэхэд шаардагдах хугацаагаар л хадгална. Хувийн мэдээллийг хадгалахад зохих хугацааг тогтоохын тулд бид тухайн хувийн мэдээллийн хэмжээ, шинж чанар, мэдрэг байдал, таны хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглах эсвэл задруулахаас үүсэх гэм хорын эрсдэл, таны хувийн мэдээлэлд боловсруулалт хийж байгаа зорилго болон тухайн зорилгыг өөр аргаар биелүүлж болох эсэх, холбогдох хуулийн шаардлага зэргийг тооцдог.

6. Таны эрхүүд

Бид хэрэглэгчдээ өөрийн Хувийн мэдээлэлд хяналт тавьж чаддаг байх ёстой гэж үздэг. Холбогдох өгөгдөл хамгаалалтын хуулийн дор таны тухай Хувийн мэдээллийг боловсруулах дараах эрхүүдийг эдлэх эрхтэй:

  • таны Хувийн мэдээллийн хуулбарыг хүсэх ба холбогдох Боловсруулах үйл ажиллагааны тухай мэдээлэл хүсэх таны талаар өгүүлдэг Хувийн мэдээлэлд нэвтрэх эрх;

  • таны буруу гэж бодож байгаа Хувийн мэдээллийг засахыг биднээс хүсэх, таны дутуу гэж бодож байгаа Хувийн мэдээллийг гүйцээхийг хүсэх эрх;

  • тодорхой тохиолдолд Хувийн мэдээллээ устгуулахыг биднээс шаардах эрх. Хуулийн зарга үүсгэх, хэрэгжүүлэх, хамгаалах зорилгоор таны Хувийн мэдээлэлд боловсруулалт үргэлжлүүлэн хийсээр байх шаардлага үүсэх гэх мэт дээрх эрх хязгаарлагдах тохиолдлууд байх боломжтой;

  • таны Хувийн мэдээлэлд бид хэрхэн боловсруулалт хийж байгааг хязгаарлах эрх (жишээ нь та мэдээллийн үнэн зөв байдалтай маргаж байгаа үед бид таны гомдлыг шийдвэрлэтэл боловсруулалтыг хязгаарлаж болно);

  • тодорхой тохиолдолд Хувийн мэдээллээ өөр байгууллага эсвэл өөр лүүгээ шилжүүлэхийг биднээс шаардах эрх; эсвэл

  • зөвшөөрөл дээр тулгуурлан таны Хувийн мэдээллийг боловсруулахад та хүссэн үед зөвшөөрлөө буцаан татах эрх эдэлнэ. Бид (тухайлбал өөрсдийн маркетингийн мэдээ мэдээлэлдээ ‘захиалгаа цуцлах холбоосуудыг оруулах замаар) энэхүү үйл явцыг энгийн хялбар болгоно. Энэ нь буцаан татахаас өмнө зөвшөөрөлд тулгуурлан боловсруулах эрхэд нөлөөлөхгүй болохыг санаарай.

Хууль ёсны сонирхолд тулгуурлан таны Хувийн мэдээллийг боловсруулахад тодорхой нөхцөл байдалд та хүссэн үед боловсруулах эрх эдэлнэ. Таны Хувийн мэдээлэлд үргэлжлүүлэн боловсруулалт хийсээр байх хууль ёсны үндэслэл байх гэх мэт дээрх эрх хязгаарлагдах тохиолдлууд байх боломжтой. Мөн түүнчлэн шууд маркетингийн зорилгоор таны Хувийн мэдээллийг боловсруулахад та хүссэн үедээ тэрхүү боловсруулах хугацаанд гомдол гаргах эрхтэй.

Хэрэв та Хувийн мэдээлэлтэй холбоотой ямар нэг эрхээ эдлэхийг хүсвэл dataprotection@what3words.com хаягаар бидэнд имэйл илгээнэ үү. Бид аливаа хүсэлтийг орон нутгийн хууль тогтоомж, өөрсдийн дүрэм журмын дагуу боловсруулна. Бид аливаа санал хүсэлтэд ажлын 3 хоногийн дотор хариу өгөхийг эрмэлзэх хэдий ч үндэслэл бүхий хүсэлтүүдийг биелүүлэхэд 30 хоног хүртэл хугацаа зарцуулж болно.

Бид дараах аж ахуйн нэгжийг what3words-ийн Европын Холбоон дахь мэдээлэл хамгаалах асуудал хариуцсан төлөөлөгчөөр томилсон (GDPR-ийн 27-р зүйлийн дагуу): Maetzler Rechtsanwalts GmbH & Co KG, Walter-Gropius-Straße 17, 80807 Мюнхен, Герман улс. GDPR үйлчилдэг хувь хүмүүсийн хувьд Хувийн мэдээллийг боловсруулахтай холбоотой асуудлаар манай төлөөлөгчтэй холбогдож болно – захиа бичихдээ ‘re: what3words Limited’ гэж оруулаарай.

Таны Хувийн мэдээлэлд хэрхэн боловсруулалт хийж байгаа нь танд таалагдахгүй байвал даруй бидэнд мэдэгдэн асуудлаа шийдвэрлүүлэхийг хүсье. Хэдий тэгэх нь зүйтэй ч таны Хувийн мэдээлэлд хэрхэн боловсруулалт хийж байгаа талаарх гомдлыг та холбогдох эрх бүхий байгууллагад гаргах эрхтэй.

7. Бусад вебсайт зэрэг гуравдагч талын бүтээгдэхүүнд Вебсайт эсвэл Аппликэйшнээс нэвтрэх нь

Манай Вебсайт, Аппликэйшнүүд болон манай Нөхцөлүүд нь гуравдагч талуудын онлайн бүтээгдэхүүнээс/бүтээгдэхүүнтэй холбогдсон холбоосуудыг агуулдаг. Хэрэв та эдгээр онлайн бүтээгдэхүүний холбоосон дээр дарж нэвтэрсэн тохиолдолд тэдгээр нь хувийн мэдээлэлд боловсруулалт хийх тус тусын Хувийн нууцлалын журмуудтай байдаг болохыг анхаарна уу. Ямар нэг холбоосон дээр дарах буюу/эсвэл Хувийн мэдээллийг тэдгээр онлайн бүтээгдэхүүн дээр оруулахын өмнө эдгээр журмуудыг анхааралтай шалгана уу.

8. Энэхүү Журмын шинэчлэл

Энэхүү Журамд оруулах аливаа шинэчлэл эсвэл өөрчлөлтүүд нь энэ хуудсан дээр тавигдана. Оруулах өөрчлөлтүүд нь ач холбогдол өндөртэй тохиолдолд бид танд имэйлээр мэдэгдэх (тэдгээр имэйлүүдийг илгээх холбогдох хуулиар зөвшөөрсний хүрээнд) эсвэл Вебсайт эсвэл Аппликейшнд дараагийн удаа нэвтрэх үед зэрэг өөр зохих хэлбэрээр танд мэдэгдэнэ.

9. Нэр томьёо

Аппууд ” гэж бидний хийсэн аппликэйшнууд үүнд (үүгээр үл хязгаарлагдах) “what3words”, “ 地址 Апп”, “what3words BETA”, ба “what3words Work” , “what3words Lite” ба “FindMe” үйлчилгээг оруулаагүй;

хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ” гэж GDPR-ийн 6(1)(c) зүйлд заасан хувийн мэдээлэл боловсруулах эрхзүйн үндэслэлийг хэлнэ;

зөвшөөрөл ” гэж GDPR-ийн 6(1)(a) зүйлд заасан хувийн мэдээлэл боловсруулах эрхзүйн үндэслэлийг хэлнэ;

Хянагч ” гэж Хувийн мэдээлэл боловсруулах зорилго ба хэрэгслийг тодорхойлох дангаар ба бусадтай хамтран хувь эсвэл хуульч хүн, нийтийн байгууллага, агентлаг ба бусад эрх бүхий байгууллагыг хэлнэ;

GDPR ” гэж (ЕХ) 2016/679 (Мэдээлэл хамгаалах ерөнхий журам);

хууль ёсны сонирхол ” гэж GDPR-ийн 6(1)(f) зүйлд заасан хувийн мэдээлэл боловсруулах эрхзүйн үндэслэлийг хэлнэ;

гэрээний гүйцэтгэл ” эсвэл “ гэрээ байгуулахаас өмнө алхмыг хийх ” GDPR-ийн 6(1)(b) зүйлд заасан хувийн мэдээлэл боловсруулах эрхзүйн үндэслэлийг хэлнэ;

Хувийн мэдээлэл ” гэж биеийн байцаалтаар тодорхойлогддог хувь хүнтэй холбоотой мэдээллийг хэлнэ;

Процесс ” эсвэл Боловсруулах ” гэж мэдээлэл цуглуулах, бүртгэх, зохион байгуулах, бүтцэд оруулах, хадгалах, тохируулан засах, сэргээх, зөвлөх, хэрэглэх, дамжуулах, задлах, түгээх зэрэг зэрэгцүүлэх, хослуулах, хязгаарлах, арилгах эсвэл устгах мэт Хувийн мэдээлэл дээр үйлдэгддэг ажиллагаа эсвэл багцыг;

Боловсруулагч ” гэж Хянагчийн нэрийн өмнөөс хувь эсвэл хуульч хүн, нийтийн байгууллага, агентлаг ба бусад эрх бүхий байгууллагыг хэлнэ; мөн

Вебсайт ” гэж what3words.com хэлнэ.