Аливаа байршлыг богино хугацаанд зөв тодорхойлон мэдээлж, түргэн тусламжийг үзүүлээрэй.

what3words-н тусламжтайгаар хүний амь насыг авраарай.






Шуурхай үйлчилгээ
Онцгой байдлын үеэр дуудлага өгч байгаа хүмүүс өөрсдийн байршлыг тэр бүр зөв тодорхойлж чаддаггүй. Зип код нь ихэвчлэн том талбайг хамарсан байдаг бөгөөд ихэнх газар хаягжаагүй байдаг.
Харин 3 үгтэй хаяг нь 3м x 3м хэмжээтэй квадратын өндөр нарийвчлалтай тул үргүй зардал бага гаргаж , хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг олгодог.

Хуваалцахад хялбар
Олон тэмдэгтээр илэрхийлэгдэх GPS координатуудыг тусламжийн баг, хэлтсүүд өөр хоорондоо дамжуулах явцдаа андууран алдаа гаргах нь элбэг тохиолддог.
Олон төрлийн яаралтай тусламжийн үйлчилгээг нэг цэгт үзүүлэхдээ what3words-г ашиглан тухайн байршлыг гуравхан үгээр хялбархан хуваалцах боломжтой.

Хялбар нэгтгэнэ
Та өөрийн програмд хоёрхон мөр код нэмэн what3words-г нэгтгэж болно. what3words-г Sopra Steria Storm, Airbox, Northgate, MIS зэрэг системүүд аль хэдийн нэгтгэсэн.

Дуудлага өгч буй хүн 3 үгтэй хаягийг утсаар хэлж байршлаа мэдэгдэнэ,

Түүний өгсөн 3 үгтэй хаягийг онцгой байдлын мэдээллийн системд эсвэл what3words-н онлайн газрын зурагт оруулна.

Ингэснээр тусламжийн багийнхан what3words апп-г ашиглан тухайн байршил руу хүрэх замыг зөв тодорхойлж чадна.



