Хүн бүр, газар бүхэн өөрсдийн 3 үгтэй хаягтай болсон тул зайлшгүй шаардлагатай тусламжийг хамгийн хэрэгцээтэй газарт нь хүргэх боломжтой боллоо.

what3words-н тусламжтай сайн үйлс бүтээцгээе.





Ямар ч байршлыг хялбархан тогтооно
Хаягжилтгүй албан бус суурьшлын бүсэд амьдардаг хүмүүс хэрэгцээтэй үйлчилгээг хүртэх боломжгүй байдаг. Мөн гамшгийн улмаас зам харгуй, тэмдэгт газрууд устаж үгүй болсон үед аливаа газрыг олж тогтооход бэрхшээлтэй болдог. what3words нь дэлхийн гадаргын 3м x 3м хэмжээтэй квадрат тус бүрийг 3 үгтэй хаягтай болгосон тул онцгой байдал болон гамшигт өртөгсдийн байршлыг тодорхойлж, түргэн тусламжийг цаг алдалгүй үзүүлэх боломжийг олгоно.

Баг хоорондын хамтын ажиллагаа
Урт, сунжирсан GPS координатуудыг олон төрлийн харилцааны сувгаар хуваалцахад андуурч алдаа гаргах тохиолдол элбэг. Харин 3 үгтэй хаяг нь дэлхийн 36 хэл дээр ашиглах боломжтой ба утсаар, биеэр, түүнчлэн радио холбоогоор бусдад мэдэгдэхэд маш хялбар.

Хүмүүнлэгийн тусламжийг хэрэгцээтэй газарт нь хүргэнэ
3 үгтэй хаягийг гамшиг тохиолдсоны дараах яаралтай тусламжаас эхлээд урт хугацааны нөхөн сэргээх үйл ажиллагаа зэрэг төрөл бүрийн хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдэд ашиглах боломжтой.

what3words-н үнэгүй апп болон онлайн газрын зургийг ашиглан дэлхийн хаана ч байгаа 3 үгтэй хаягийг хялбархан олох боломжтой.

what3words офлайн горимд ч ажилладаг тул 3 үгтэй хаягаар нь хичнээн алслагдмал газрыг ч олох, хадгалах эсвэл навигаци хийхэд асуудалгүй.
